Оросын цэргийн онгоц Япон тэнгисийн ойролцоо хоёр удаа Өмнөд Солонгосын агаарын хилийг зөрчсөн гэж тус улс мэдэгджээ. Энэ талаар “Ёнхап” агентлаг БНСУ-ын Зэвсэгт хүчний хэвлэлийн албаны мэдээлэл дээр үндэслэн мэдээлэв.
Тус агентлагийн мэдээлснээр Оросын онгоц хил зөрчсөний хариуд Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцнууд сануулах буудлага хийжээ.
Өмнө нь Шведийн зүгээс Оросын онгоцнууд тус улсын агаарын хилийг зөрчсөн гэж таамаглаж байгаа талаараа мэдэгдэж байсан юм. Харин Оросын Батлан хамгаалах яам Шведийн мэдэгдлийг үгүйсгэж, агаарын хилийг нь зөрчсөн зүйл байхгүй гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Zurchine shdee zurchdgiinshdee