Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт бетон зуурмагийн үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "ЭМ АЙ АР СИ КОНКРЕТ" ХХК-ны ажилтан албан хаагч нарт гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх тархалтын сургуулийг 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулан ажиллалаа.
Сургалтаар “БЭЛЭН БАЙ” сургалтын багцаас гал түймрийн тухай ерөнхий ойлголт, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгалаах төлөвлөгөө боловсруулах ерөнхий зааварчилгаа, гамшгийн тухай ерөнхий ойлголт, түүнээс урьдчилсан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хууль тогтоомж /Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай/,гарч буй гал түймрийн өнөөгийн нөхцөл байдал,гарсан гал түймрийг унтраах арга, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн тухай хөтөлбөрийн хүрээнд танхимын хичээлийг а/д О.Хатантуул орж, гал унтраах дадлага сургуулийг салааны захирагч д/ч Т.Очирбадам зохион байгуулж, дадлага сургалтанд 18 хүн хамрагдан оролцсон байна.
Эх сурвалж: БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС
Сэтгэгдэл ( 0 )