МҮХАҮТ-ын дарга Дэмбэрэлийн дүү Т.Ганболдын хэргийг шалгаж эхлэв

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 06

Дарханы төмөрлөгийн үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа. Төмрийн нөөц ховроос гадна удирдлагууд нь удаа дараа их хэмжээний мөнгө завшсан гэдэг. Тус үйлдвэрийн дэд захирлаар ажиллаж байсан Батдэлгэр гэгч нь хэдэн жилийн өмнө нийслэл хотод том хаус бариулж аваад үлдсэн мөнгөө халааслан гадаад руу оргоод алга болжээ. Түүнийг эрэн сурвалжлах ажил үргэлжилсээр байгаа гэнэ. Тэгвэл саяхнаас үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Т.Ганболдын хэргийг цагдаагийнхан дахин сэргээн шалгахаар болжээ. Т.Ганболд нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дарга Дэмбэрэлийн хамаатны хүн юм гэсэн. Тэрээр төмөрлөгийн үйлдвэрийнхээ эргэлтийн хөрөнгөөс 149,6 сая төгрөгөөр таван байр, хоёр гарааш худалдан авч завшсан байна. Өөр хэрэг зөрчлүүд ч бас цөөнгүй байсан бололтой. Тэрээр үйлдвэртээ нийт 12,3 тэрбум төгрөгийн шахааны бараа материал худалдан авсан нь одоо ямар ч ашиглалтгүй хог болоод хэвтэж байгаа ажээ.

Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top