#1 Х.БАТТУЛГА: ЕРӨНХИЙЛӨГЧ В.ПУТИН МОНГОЛД АЙЛЧИЛНА
Монголын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын "Интерфакс"-т ярилцлага өгч, Владимир Путиний Улаанбаатарт хийх айлчлал, эдийн засгийн хамтын ажиллагаа, ОХУ-Монгол-Хятад улсуудын эдийн засгийн коридорын ирээдүйн тухай санал бодлоо хуваалцжээ. Ярилцлагыг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
#2 ЗАХИАЛГАТ ХУУЛЬ ба ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА
Улс, эх орны эдийн засгийг "хямрал" гэх ганцхан үгээр тодорхойлж болно. Өнөөгийн энэ нөхцөлд хүргэхэд эрх мэдэлтнүүд ч ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байдаг. Ялангуяа авлига, албан тушаалын гэмт хэрэгт орооцолдож, хууль шүүхийн хаалга сахиж яваа цагаан захтнуудын үүрэг их. Тэднийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж бусдаас авлига авсан, эсвэл улсад их хэмжээний хохирол учруулсан гэдгийг нь хуулийнхан хөдөлшгүй баримтаар тогтоодог ч хуулийг хэрэглэхдээ "Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан" гэх ганцхан өгүүлбэрээр олон нийтийн амыг таглаж, цагаан захтнуудад ял завших боломжийг олгож байна. Энэхүү үйл явцыг “хуулийн цоорхой” ч гэж ярьдаг. Гэхдээ дунд шатны төрийн албан хаагчийн оймсноос нэг тэрбум төгрөгийн авлига илэрч байгаа өнөөгийн нөхцөлд “хуулийн цоорхой” гэхээсээ илүүтэй хэн нэгэнд зориулж баталсан “ЗАХИАЛГА”-т хууль гэж хардаж болохоор байна.
#3 ХОЙД ХӨРШ: СИБИРИЙН ТҮЙМРИЙГ ТАВ ХОНОГТ УНТРААНА
Хойд хөршийн зарим хотын иргэд өнгөрсөн долоодугаар сарын 13-наас эхлэн түймрийн утаан дунд амьдарч байна. Красноярск хотын иргэд л гэхэд даралт нь ихсэж, толгой нь өвдөх болжээ. Оросууд Засгийн газартаа хандан Сибирийн түймрийг яаралтай унтраахыг шаардсан гарын үсэг цуглуулаад байсан юм. Гэвч тодорхой арга хэмжээ авахгүй байгаад тэд гомдолтой байв. Утаа, манантай байгаагаас болж зарим хотод онгоц нисэж, буух боломжгүй болжээ. Сибирьт 232 түймэр асаж байгаа бол Эрхүү мужид 137, Красноярскийн хязгаарт 94 түймрийн голомт байгаа аж. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Онцгой байдлын яамны тэргүүн Евгений Зиничевийн илтгэлийг сонссоныхоо дараа Батлан хамгаалах яамандаа хандан Сибирийн түймрийг унтраах үүрэг өгсөн юм.
#4 СОНГУУЛИЙН ЖИЛИЙН ТӨСВИЙН ЗАРЛАГЫГ ӨМНӨХ ЖИЛЭЭС 1.6 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ӨСГӨХ НЬ
Сонгуулийн жилийн төсвийг “даварч” баталдаг жишиг манайд бий. Тиймээс 2020 оны сонгуулийг угтан эрх баригчид муу түүхээ давтах эрсдэл байгааг эдийн засагчид хэлж, ярьж өнөөдрийг хүрсэн. Тэгвэл эрсдэл бидэнд тун ойрхон байна. Уг нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2018 оны төсвийн гүйцэтгэлээ дүгнэхдээ сахилга бат сайжирсан гэж хэлсэн л дээ. Сүүлийн 10 жилд төсвийг жил бүр 1-3 удаа тогтмол тодотгож ирсэн манай тухайд тодотгохгүй өнжиж байгаа нь таатай хэрэг ч эхлээд батлахдаа л алдагдлыг нь хоёр их наяд төгрөг шүргүүлчихээр агуулгын хувьд том зөрүү гарахгүй болов уу. Төсвийг тодотгоно гэдэг бол орлого хийгээд зарлагаа зөв тооцож чадахгүй байгаагийн уршиг. Тодотгохгүйн тулд эхнээсээ зарлагаа хөөсрүүлж орж ирэх нь мөн л уршиг ихтэй асуудал. Манай улс 2021, 2022 онд ихээхэн хэмжээний гадаад бондыг эргэн төлөх тул төсвийн зарлага, алдагдлын хэмжээг 2020 онд эрс бууруулах шаардлагатай байгааг эдийн засагчид, судлаачид сануулж байгаа. Харин үүнийг эрх баригчид бодлого, шийдвэртээ хэрхэн тусгах вэ гэдэг нь гол байна. Тэгвэл Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд одоогоор ямар тоонууд тусгагдаад байгаа вэ гэдэгт анхаарал хандуулъя.
#5 ЖҮДО: АН ЧАНГРИМ, АН БАУЛ ХОЁР ДАШТ-Д БАРИЛДАХГҮЙ
Энэ сарын сүүлээр Токиод эхлэх жүдо бөхийн ДАШТ-д оролцох Өмнөд Солонгосын шигшээ багаас хоёр алдартай тамирчин хасагдлаа. Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн 2018 оны дэлхийн аварга Ан Чангрим хүзүүний гэмтлийн улмаас дэлхийн аваргад оролцож чадахгүй болсноо зарлалаа.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913