Хойд хөршийн зарим хотын иргэд өнгөрсөн долоодугаар сарын 13-наас эхлэн түймрийн утаан дунд амьдарч байна. Красноярск хотын иргэд л гэхэд даралт нь ихсэж, толгой нь өвдөх болжээ. Оросууд Засгийн газартаа хандан Сибирийн түймрийг яаралтай унтраахыг шаардсан гарын үсэг цуглуулаад байсан юм. Гэвч тодорхой арга хэмжээ авахгүй байгаад тэд гомдолтой байв. Утаа, манантай байгаагаас болж зарим хотод онгоц нисэж, буух боломжгүй болжээ.
Сибирьт 232 түймэр асаж байгаа бол Эрхүү мужид 137, Красноярскийн хязгаарт 94 түймрийн голомт байгаа аж. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Онцгой байдлын яамны тэргүүн Евгений Зиничевийн илтгэлийг сонссоныхоо дараа Батлан хамгаалах яамандаа хандан Сибирийн түймрийг унтраах үүрэг өгсөн юм.
2010 оны нөхцөл байдлыг давтахгүй байхыг анхаарууллаа
Сибирь болон Алс Дорнод дахь ойн түймрийг унтраахад тав хоногийн хугацаа орно гэж армийнхан үзжээ. Гэхдээ энэ хугацаа нэмэгдэж ч болзошгүйг ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлэв. Түймрийг унтраах анхны нислэгийг өчигдөр өглөө 10:00 цагаас хийжээ. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Онцгой байдлын яамны тэргүүн Евгений Зиничевийн илтгэлийн дараа армидаа галыг унтраах үүрэг өгч, бүс нутагт байгалийн гамшигтай тэмцэхэд саяхан үерийн гамшигтай тэмцсэн шигээ шуурхай ажиллахыг үүрэгдсэн билээ. Ойн түймрийг унтраахад туслахаар Красноярскийн хязгаарт л гэхэд 10 ширхэг “Ил-76” онгоц, 10 нисдэг тэрэг иржээ.
ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев хуралдаан зарлаж, байгалийн гамшигтай тэмцэх тэмцлээ хүчирхэгжүүлэх хэрэгтэйг онцолсон байна. Тэрбээр мөн 2010 оны түймрийн нөхцөл байдлыг давтахгүй байхыг хуралд оролцогчдод анхааруулжээ. “Би энд ирсэн та бүхэнд дахин сануулъя. 2010 онд Орос орон бараг бүхэлдээ шатаж байсан. 10 хүн нас барж, хүн ам оршин суудаг газар нутгууд шатсан. Ой болон улс орны бусад чухал объект шатаж үгүй болсон” гэж ОХУ-ын Засгийн газрын тэргүүн хэлжээ. Иймээс хамгийн гол даалгавар бол түймрийг хүн ам оршин суудаг газар нутгуудад тараахгүй байх явдал аж.
2010 онд Орост их түймэр асаж, удаан үргэлжилсэн түймрийн утаа олон газрын экологийн орчныг бохирдуулж, агаарын чанарыг эрс муутгаж байв. Дэлхийн байгалийн сангийн биологичдын дүгнэлтээр Оросын ойн түймэр болон түүнээс үүдсэн нүүрстөрөгчийн давхар исэл нь агаар мандлын давхаргад орж, уур амьсгалын өөрчлөлтийг түргэсгэж болзошгүй аж. Дмитрий Медведев Орост түймэр бол ховор үзэгдэл биш гэдгийг хэлээд “Байгалийн янз бүрийн нөхцөл байдалтай том оронд цаг уурын өөрчлөлт байгааг бүгд мэднэ. Бид системтэй арга хэмжээ авах шаардлагатай. Хэрэв чадвар, эрх мэдэл дутагдаж байвал эдгээр асуудлыг холбооны түвшинд хурдан шийдвэрлэх боломжтой” гэв.
Зөвхөн Красноярскийн нутаг дэвсгэрт ой хээрийн түймрийг унтраахын тулд агаарын тээврийн хэрэгслийг илүү үр дүнтэй ашиглахад 350 сая рубль шаардлагатай байгаа аж. Сибирийн бүс нутагт ой хээрийн түймрийн байдал өнгөрсөн зургаадугаар сарын сүүлчээс эхлэн доройтжээ.
Якутад хамгийн их талбай шатаж байна
Хойд хөршийн Сибирийн ойн түймэр нийт 3.4 сая гектар талбайг хамарч байна. Гэвч Оросын гал түймэртэй тэмцэх албаныхан зөвхөн хүн ам оршин суудаг газар нутгуудад дөхөж ирсэн түймрийг л унтрааж байв. Түймрийг унтраах зардал нь шатсан ойг нөхөн сэргээх хөрөнгөөс давж байгаа учир эдийн засгийн асуудлаас шалтгаалан түймрийг бүрэн унтраахгүй байжээ. Түймрийн голомт нь Красноярскийн хязгаар, Эрхүү муж, Якутад байгаа юм. Ойн түймрийн утаа Баруун Сибирь, Урал, Поволжьяг бүрхэж, Эрхүү муж, Красноярскийн хязгаар, Буриадын зарим газар нутаг, Якутад онц байдал зарлаад байна. Якутад хамгийн их талбай буюу 1.2 сая га газар шатаж байгаа бол Красноярскийн хязгаарт нэг сая га талбай, Эрхүү мужид 700 мянган га газар шатаж байгаа аж.
ОХУ-ыг ойн түймрээ унтраах арга хэмжээ авахыг олон улсын алдартнууд, төр, засгийн тэргүүнүүд уриалсан. Тухайлбал, алдарт жүжигчин Леонардо Ди Каприо Орост хандан Сибирийн ойн түймрийг унтрааж, ан амьтан, зэрлэг онгон байгалийг аврахыг хүссэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьжээ. Тэрбээр Сибирийн ойн түймрийн унтраахад АНУ туслах санал тавьсан байна. Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр Путин АНУ-ын Ерөнхийлөгчид анхаарал тавьж, тусалж дэмжихийг хүссэнд нь чин сэтгэлээсээ талархаж буйгаа хэлээд “Оросын тал шаардлагатай тохиолдолд АНУ-аас тусламж авна” гэжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Hello Madam and Sir We are a financial structure that offers loans between individuals to enable people to realize their dreams. If you have a personal project; or need funding. If you are interested, contact us directly telling us the amount you wish to borrow and your repayment term. Revolving loan of $ 3,000 to $ 15,000,000 email: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913