ОХУ-ын Сибирьд гарсан ойн түймэр гурван сая гектар газрыг залгиад байна. Засгийн газраас өнөөдөр арга хэмжээ авч эхэлсэн ч одоогийн байдлаар Сибирьд хэдэн зуун түймрийн голомт байсаар байгаа юм. Красноярск хязгаарын амбан захирагч Александр Усс ойн түймэр бол байх ёстой байгалийн үзэгдэл гэсэн мэдэгдэл хүртэл хийсэн.
Тиймээс Сибирийн бөө нар өөрсдийн хүчээр түймрийг унтраахаар шийджээ. Энэ сарын 4-нд бөө мөргөлийн “Тэнгэри” байгууллагын 40 бөө Байгаль нуурын Ольхон арал дээр цуглаж, бороо оруулах ёс заншил үйлдэх гэнэ.
"Тэнгэри" байгууллагаас олон нийтийн "Вконтакте" сүлжээгээр бүх бөө нарт хандан, тусламж хүссэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Hello Madam and Sir We are a financial structure that offers loans between individuals to enable people to realize their dreams. If you have a personal project; or need funding. If you are interested, contact us directly telling us the amount you wish to borrow and your repayment term. Revolving loan of $ 3,000 to $ 15,000,000 email: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913