Буриадад ОНЦ БАЙДАЛ зарлаж, Путин түймрийг унтраах үүрэг өглөө

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 01

Хойд хөршийн Сибирийн ойн түймэр нийт 3.4 сая гектар талбайг хамарч, түймрийн утаа олон хот суурин газруудын иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхлээд байна. Сибирийн түймрийн утаа Улаанбаатар хотыг ч бүрхээд байгаа билээ.

Гэвч Оросын гал түймэртэй тэмцэх албаныхан зөвхөн хүн ам оршин суудаг газар нутгуудад дөхөж ирсэн түймрийг л унтрааж байгаа юм. Түймрийг унтраах зардал нь шатсан ойг нөхөн сэргээх хөрөнгөөс давж байгаа учир эдийн засгийн асуудлаас болж түймрийг бүрэн унтраахгүй байв.

Түймрийн голомт нь Красноярскийн хязгаар, Эрхүү муж, Якутад байгаа юм. Ойн түймрийн утаа Баруун Сибирь, Урал, Поволжьяг бүрхжээ.

Түймрийн улмаас Эрхүү муж, Красноярскийн хязгаар, Буриадын зарим газар нутаг, Якутад онц байдал зарлаад байна. Якутад хамгийн их талбай буюу 1.2 сая га газар шатаж байгаа бол Красноярскийн хязгаарт нэг сая га талбай, Эрхүү мужид 700 мянган га газар шатаж байгаа аж.

Сибирийн түймрийг сансраас авсан зураг

Ойн түймрийн нийт талбай нь Бельгийн газар нутагтай тэнцэж байна. Түймэр унтраахгүй, ажиглаж байхыг зөвшөөрдөг газар нутагт асаж байгаа аж. Гэхдээ “Энэ бол сүйрэл гэж” албаныхан ярьж байна.

Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөө өглөө /2019.08.01/ Онцгой байдлын яамны тэргүүн Евгений Зиничевийн илтгэлийг сонссоныхоо дараа Батлан хамгаалах яамандаа хандан Сибирийн түймрийг унтраах үүрэг өгчээ. Энэ талаар Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлээд “Эрхүү мужид зэвсэгт хүчнийхэн илүү анхаарал хандуулан ажиллана” гэв. Эрхүү мужийн бүх дүүрэгт онц байдал зарлаад байгаа бол Красноярскийн хязгаар болон Буриад улсын хоёр муж, Якутын нэг мужид онц байдлын арга хэмжээ аваад байна.

Мөн Омск мужийн захиргаа иргэддээ хандан эрдэст ус ууж, гудамжинд удаан байлгүй, цонх, хаалгаа нээхгүй байхыг анхааруулж, бие нь муудвал заавал эмнэлэгт хандахыг уриалжээ.

ОХУ-ыг ойн түймрээ унтраах арга хэмжээ авахыг олон улсын алдартнууд, төр, засгийн тэргүүнүүд уриалж эхлээд байсан юм. Тухайлбал, алдарт жүжигчин Леонардо Ди Каприо Орост хандан Сибирийн ойн түймрийг унтрааж, ан амьтан, зэрлэг онгон байгалийг аврахыг хүссэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьжээ. Тэрбээр Сибирийн ойн түймрийн унтраахад АНУ туслах санал тавьсан байна.

Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр Путин АНУ-ын Ерөнхийлөгчид анхаарал тавьж, тусалж дэмжихийг хүссэнд нь чин сэтгэлээсээ талархаж буйгаа хэлээд “Оросын тал шаардлагатай тохиолдолд АНУ-аас тусламж авна” гэжээ.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.173) 2019 оны 08 сарын 02

Hello Madam and Sir We are a financial structure that offers loans between individuals to enable people to realize their dreams. If you have a personal project; or need funding. If you are interested, contact us directly telling us the amount you wish to borrow and your repayment term.   Revolving loan of $ 3,000 to $ 15,000,000 email: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Зочин(64.119.21.253) 2019 оны 08 сарын 01

ЯАМАЙ ДАА. ГЭХДЭЭ ЭРГҮҮТЭЖ БАЙГААД ХЭТЭРХИЙ ИХ ГАЗАР АВАХУУЛЧИХЛАА. ХАЙРАН ОЙ МОД, АН АМЬТАН! НУТГИЙН ХҮН АМ СҮЙРСЭЭН, ЯАНА?!

0  |  0
Билбайна(122.201.31.181) 2019 оны 08 сарын 02

Оросууд эзэмиж чадахгүй бол Монголд буцаагаад өгчих өө.

1  |  0
Haha(66.181.161.75) 2019 оны 08 сарын 01

Oros tuslamjaa anugas avaache

0  |  0
matilda(41.79.217.126) 2019 оны 08 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  1
matilda(41.79.217.126) 2019 оны 08 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  2
уншигч(43.228.129.86) 2019 оны 08 сарын 01

ээ хөө, за ямар ч байсан унтраагаасайдаа.

0  |  0
Зочин(64.119.18.205) 2019 оны 08 сарын 12

хайран нутаг. бАЙГАЛИА ХАМГААЛАХ СЭТГЭЛ ИХ ДУТМАГ БАЙГААГИЙН ХОР УР ШИГ.

3  |  0
Top