Буриад лам нар түймрийн эсрэг тэмцэлд нэгдлээ

2019 оны 08 сарын 02

ОХУ-ын Сибирьд гарч байгаа ойн түймэр гурван сая га талбайг хамраад байна. Засгийн газраас түймрийг унтраахад анхаарлаа хандуулахгүй, хөрөнгө мөнгө хэмнэж байгаа тул түймэр унтраах ажил урагшлахгүй хэвээр. Якутад 1.2 сая га тайга, Красноярскийн хязгаарт нэг сая га, Эрхүүд 700 мянган га ой мод шатаж байна. Буриадад Баргажин, Хойд Байгаль аймгуудад түймэр гарч байгаа. Гэхдээ хот суурин газраас хол гээд унтраах арга хэмжээ аваагүй байна.

Олон улсын “Greenpeace” байгууллагаас энэ түймрийг дэлхийн хэмжээний экологийн аюул хэмээн нэрлээд байгаа. Түймрийн утаа Монгол, Казахстанд ирээд Канад, АНУ-д тулж очоод байгааг NASA-гийн сансраас авсан зургууд батлан харуулж байна.

Буриадын нийслэл Улаан-Үд хотод иргэд дөрөв дэх хоногоо утаагаар амьсгалж, хордож байгаа ч Мэргэжлийн хяналтын газрын мэдээгээр бол Буриадад агаар цэвэр байгаа аж. Түймэрт нэрвэгдсэн бүс нутгийн иргэд ОНЦ БАЙДАЛ зарлахыг шаардсан ч Засгийн газраас тоохгүй л байна. Ийм нөхцөл байдалд буриад бөө нар бороо хур дуудсан ёслол үйлдэх болсон талаар бид мэдээлсэн.

Харин энэ удаад Буриадын буддын сүмийн лам нар түймрийн эсрэг тэмцэлд нэгдлээ. Лам нар ч бас ном уншиж, хурмаст тэнгэрээс хур бороо гуйх гэнэ.

ОХУ-ын Буддын шашны төвөөс “Засгийн газарт ойн түймрийг унтраахад туслах хүсэлт гаргасан. Бид бороо оруулах ном унших болно. Хамгийн гол нь яг түймэр гарч байгаа газруудын тодорхой байршил хэрэгтэй байна. Мэдэж байгаа хүмүүс бидэнд  илгээнэ үү” гэж уриалсан байна.

Харин ОХУ-ын Үнэн алдартны шашинтнууд долоодугаар сарын 30-наас эхлэн түймэр унтрахыг хүссэн ном уншиж эхлээд байгаа гэнэ. Энэ арга хэмжээ хоёр долоо хоног үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(180.150.80.211) 2019 оны 08 сарын 04

INGEJ HUDLAA TENEGTEHEER HESEG GAZRIIG CH GESEN OCHIJ UNTRAAH N ZOV BH AA.

0  |  0
Daraa al (24.18.244.205) 2019 оны 08 сарын 04

Hezee negen tsagt boroo orj l taaraa. Edentei edengui. Haana gal garch baigaag medehgui baij boroo oruulna gej tomorhoon bol.

0  |  0
matilda(41.138.89.242) 2019 оны 08 сарын 03

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
matilda(197.234.221.173) 2019 оны 08 сарын 02

Hello Madam and Sir We are a financial structure that offers loans between individuals to enable people to realize their dreams. If you have a personal project; or need funding. If you are interested, contact us directly telling us the amount you wish to borrow and your repayment term.   Revolving loan of $ 3,000 to $ 15,000,000 email: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
зочин(64.119.17.244) 2019 оны 08 сарын 04

Буриадын лам нар 1942 онд Москвад асар их цас оруулж германийг сүйрүүлж чадсан юм чинь бороо оруулж чадах байх.Амжилт

0  |  1
Top