ОХУ-ын Сибирийг хамарсан ойн түймрийн улмаас Буриад, Эрхүү, Красноярскийн хязгаар болон Краснодарын нутгийн зарим хэсэгт онц байдал зарлаад байна. Хойд хөршийн Онц байдлын яамнаас мэдээлснээр их түймэр гурван сая гектар талбайг хамарчээ. Энэ нь Европын Холбооны газар нутгийн хэмжээтэй дүйцэж байгаа юм.
Сибирийн ойн түймрийн утаа Улаанбаатар хотыг бүрхээд байгаа билээ. Энэхүү түймэр нь Монголоос 700 км-ийн зайд асаж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор түймэр юу юугүй хилээр орж ирэх нь гэсэн айдас иргэдийн дунд бий болоод байна.
Түймрийн утаа Екатеринбург, Новосибирск, Томск, Кемерово хотуудыг бүрхэж, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн талаар хойд хөршийн хэвлэлүүд мэдээлж байна. Тухайлбал, энэ сарын 13-наас хойш түймрийн утаан дунд байгаа Красноярск хотын иргэдийн даралт ихсэж, толгой нь өвдөх болжээ.
Оросууд Засгийн газартаа хандан Сибирийн түймрийг яаралтай унтраахыг шаардсан гарын үсэг цуглуулаад байгаа ч тодорхой арга хэмжээ авагдахгүй байгаа талаар иргэд гомдоллож байна.
Сэтгэгдэл ( 3 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913