Маргааш Засгийн газрын үнэт цаасыг арилжина

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 06

Засгийн газраас "4000 төрийн албан хаагчдыг орон сууцны урт хугацаат зээлд хамруулах хөтөлбөр"-ийг санхүүжүүлэхээр 36 тэрбум төгрөгийн үнэт цаасыг хоёр жилийн хугацаатай гаргах гэж байгаа. Энэ хүрээнд 360 мянган ширхэг үнэт цаас гаргаж байгаагийн нэг бүрийх нь нэрлэсэн үнэ 100 мянган төгрөг аж. Үнэт цаасны арилжааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан маргааш явуулахаар товложээ. Нэг болон 1.5 жилийн хугацаатай үнэт цаасны хүүгийн төлбөрийг хугацааны эцэст, хоёр жилийн хугацаатай үнэт цаасны хүүгийн төлбөрийг эхний жилийн эцэст болон хугацааны эцэст тус, тус төлөх боломжтой аж.

Эх сурвалж: Улс төрийн тойм

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top