Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг өнөөдөр /2019.08.14/ Монгол Улсын Засгийн газраас баталлаа. Тогтоолын хүрээнд Шинжлэх ухааны байгууллагуудын нэгдсэн парк байгуулах ажлыг эрчимжүүлэхээр болсон байна. Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "2015 оны Засгийн газрын 27 дугаар тогтоолоор шинжлэх ухааны байгууллагуудын тоог цөөлөх нэрийдлээр чиг үүргийн бус хүрээлэнгүүдийг хооронд нь нэгтгэсэн. Дээр нь шинжлэх ухааны байгууллагуудын барилгуудыг өөр байгууллагад шилжүүлсэн. Ботаникийн хүрээлэнгийн тодорхой газрыг нийслэлд шилжүүлж улмаар аж ахуйн нэгжүүдэд шилжүүлсэн байсан. Эдгээр шийдвэрийг засаж залруулах боломж ийнхүү нээгдэж байна" гэсэн юм.
Мөн 2019 оны оны есдүгээр сард шинжлэх ухаан, технологийн салбарын ажилтны улсын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулах шийдвэрийн Засгийн газраас гаргалаа.
Сэтгэгдэл ( 2 )
хэхэ иймэрхүү супер бодлогын юмыг 10 жил сонслоо. Найдалтгүй. Эрдэмтэн судлаачид минь, 2 амьдрах биш, гадагшаа арилах нь зөв шүү. Яаж ч байсан хийх юм зөндөө байна. Монголд бол юу ч хийх юм алга. Бүх ахуй амьдрал нь дандаа хоол цай, аж ахуйтайгаа зууралддаг олон нийт хойно ямар ч ирээдүйгүй.
Буцаагаад хүрээлэнгүүдийг салгах нээ янз нь.