Ё.Баатарбилэг: Виз нь дуусаж байгаа оюутнууддаа Гадаад хэргийн сайд онцгой анхаараасай

2020 оны 07 сарын 08

Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинээр Засгийн газрын сайд нарынхаа нэрсийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж байна.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Ерөнхий сайдын танилцуулж буй кабинетын бүрэлдэхүүнийг дэмжиж байна. Хоёр зүйлд анхаарал хандуулж ажиллаасай гэж хүсэж байна. Шадар сайд УОК-ын даргаар ажилладаг. Өчигдрөөс АНУ-аас Монгол оюутнуудын визийг цуцлан албадан гаргаж байгаа тухай мэдээлэл гарч байна. Зөвхөн Монгол ч бус бусад орны оюутнуудад ч мөн ялгаагүй байдалд байна. Тиймээс Гадаад хэргийн сайд энэ асуудалд анхаарлаа хандуулж ажилламаар байна. Ардчилал өндөр хөгжсөн АНУ-д Ази царай төрхтэй иргэдийг гадуурхах, арьс өнгөөр ялгаварлах зэрэг асуудал гарч байна. Олон улсын хүний эрхийн байгууллагад ханддаг ч юм уу, виз нь дуусаж байгаа оюутнууддаа Гадаад хэргийн сайд онцгой анхаараасай гэж хүсэж байна. ОХУ өнгөрсөн хавар манай оюутнуудыг хүчээр байрнаас нь гаргасан. Сандарч тэвдэн арай хийж хилийн дээс давж эх орндоо ирсэн. Гадаадад байгаа Монгол иргэнээ хамгаалах, бүрэн эрхт улс юм бол улсын дайтай дуу хоолойгоо олон улсын түвшинд хүргэх тал дээр анхаарч ажиллаарай." гэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top