УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өчигдөр өргөтгөсөн хуралдаанаа зарлан дээд боловсролын үр өгөөжийг дээшлүүлэхэд чиглэсэн арга замын талаар хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс дараах тодруулгыг авсан юм.
-Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд Судалгааны их сургууль байгуулах тухай яригдлаа. Энэ талаар тайлбар өгнө үү?
-Судалгааны их сургууль байгуулах асуудалд анхаарч байна. Засгийн газрын хуралдаан дээр танилцуулагдсан. Өнөөдөр манай дээд боловсролын түвшин боломжийн явж байгаа. Гэхдээ бүгдээрээ тийм биш. Байгалийн ухааны чиглэлийн судалгаа шинжилгээний ажлууд, сургалтын хөтөлбөр дутагдалтай. Улсын их, дээд сургуулийн оюутнууд голч дүн дундуур байхад хувийн их, дээд сургуулийн оюутнууд Оюутны зээлд хамрагдахаар өчнөөнөөрөө хандаж байна. Тиймээс бид Судалгааны их сургуулийг гаргаж ирэхээс аргагүй болж байна. Монголын ирээдүй болсон эздийг бэлдэж байгаа сургуулиуд байшин барилгатай зууралдаад байна. Хөтөлбөрөө сайжруулъя гэж боддоггүй. Элсэлтийн шалгалт болохоор босго оноогоо бууруулаад өгөөч гээд орж ирнэ. Малчид хамаг зүйлээ бараад хүүхдээ их, дээд сургуульд явуулж байна. Одоо нэмж сургуулиудыг магадлан итгэмжлэхгүй. Агуулга, хөтөлбөр батлах талаасаа хүнд сурталтай болгож магадгүй. Агуулга, хөтөлбөрийн томоохон өөрчлөлт рүү төр, хувийн их, дээд сургуулиуд орох хэрэгтэй.
-Их, дээд сургуулиудын сургалтын чанарыг сайжруулахын тулд эн тэргүүнд юу хийх вэ?
-Сүүлийн жилүүдэд Монголын их дээд сургуулиудын сургалтын чанарын асуудал яригдах болсон. Их, дээд сургууль төгссөн залуус гараад ажилгүйчүүдийн эгнээг нэмж байна. Нөгөө талаар их, дээд сургуулиуд оюутны төлбөрөөр бизнес хийж, том том байшингууд барих болсон. Иргэд ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхэд бүрээ их, дээд сургуульд оруулах гэж өрхийн амьжиргаагаа хүнд байдалд оруулж байна. Үүнээс их, дээд сургуулиудыг цаашид яах вэ гэдэг асуулт гарч ирсэн. Яамны зүгээс судалгаа хийж үзэхэд сургалтын хөтөлбөрүүдийн давхардал ихтэй болох нь харагдсан. Хөдөө аж ахуйн сургууль нягтлан бодогч, эдийн засагч бэлтгэж байна. Гэтэл МУИС-ийн Санхүү, эдийн засгийн сургууль яг адил мэргэжилтэн бэлтгэдэг. Нэгэнт төрийн байр ашиглаад төрөөс зардлаа шийдүүлж байгаа төрийн өмчийн сургуулиудыг нэгтгэж дэлхийн төвшинд ойртуулсан сургууль байгуулахгүй бол Монголын их, дээд сургуулиудын диплом олон улсад хэзээ ч хүлээн зөвшөөрөгдөхгүй. Эхний ээлжинд төр их, дээд сургуулиудаа нэгтгэх юм бол олон улсад манай сургуулиуд хүлээн зөвшөөрөгдөх байдал нь нэг шатаар дөхнө. Шууд хүлээн зөвшөөрөгдөх боломжгүй. 20-30 жилийн хугацаанд нарийн хөтөлбөртэй явж байж дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгддөг болно. Манай их, дээд сургуульд гаднаас оюутнууд ирж сурдаг болгохын төлөө улс төрийн эр зориг гаргах шаардлага бий.
-Өмнө нь их, дээд сургуулиудыг нэгтгэх үйл явц өрнөсөн. Үүний үр дүн хэзээ гарах вэ?
-МУИС-д хэдэн сургууль нэгтгээд “Болохгүй байна” гээд тун удалгүй буцаагаад салгасан. Сургуулиудын жижиг амбиц, захирлуудын бие даасан дарга байх гэсэн хувийн сонирхол олон жил оршиж ирлээ. Одоо цаг нь болсон. Монголын их, дээд сургуулиудаа шинэ шатанд гаргах үүднээс нэгтгэх шаардлагатай. Бүх судалгаа хийгдсэн. Их, дээд сургуулиуд хүлээн зөвшөөрч байна. Олон нийт ч дэмжиж байгаа.
-Хувийн хэвшлийн сургуулиудад ямар нэгэн шаардлага тавигдах уу?
-Хувийн их, дээд сургуулиудад маш том босго тавигдана. Их сургууль байж чадахгүй бол дээд сургууль болно. Чадахгүй бол коллеж болох хэрэгтэй. Манайд бүх залуучууд их, дээд сургуульд ороод байгаа нь боловсролын тогтолцоотой холбоотой. Тусгай мэргэжлийн дунд сургуулийн орон зайг хуульчлаагүй. Заавал дээд сургууль төгсөх шаардлагагүйгээр ажлын байртай болох мэргэжлийг дээд сургууль бэлтгээд байгаа юм. Яамнаас Боловсролын тухай хууль шинэчлэн боловсруулахдаа үүнийг тусгаж байгаа. Шууд төгсөөд ажлын байртай болох боломжтой мэргэжлүүдийг бакалавр бус коллежийн түвшинд бэлтгэдэг болох шаардлага байгаа.
-Их, дээд сургуулийг хотоос гаргах асуудал ямар шатандаа яваа вэ?
-Их, дээд сургуулиудыг хотхоны хэлбэрээр хөгжүүлэх шаардлагатай. Улаанбаатар хотод 100 гаруй их, дээд сургууль байрлаж байна. Төрийн өмчийн их дээд сургуулиуд нь хотын “А” зэрэглэлийн байршилд байна. Эдгээр сургуулиудад 160 мянган оюутан суралцдаг. Дотуур байранд оюутнуудын 15-20 хувь нь амьдардаг. Тиймээс дийлэнх оюутан өглөө, оройдоо хичээл, гэр рүүгээ явж байна. Тэгэхээр оюутнуудынхаа сурах, амьдрах нөхцөлийг нь бүрэн хангасан хотхон хэлбэрээр хөгжүүлэх учиртай. Хөрш орнуудын туршлагыг бид судалсан. Одоо төсөв санхүүгийн байдлыг нь шийдвэл ажил эхлэхэд бэлэн.
Сэтгэгдэл ( 11 )
Чадахгүй шүү дээ. Худлаа шоудаад байгааг чинь 5 настай хүүхдүүд хүртэл мэдэж байгаа. Үнэхээр үнэн ярьж байгаа бол юу хийж чадаагүйгээ, юу хийх гээд бүтээгүйгээ ярьчих.
ТЭЦ4-ийн хажууд ямар ч зориулалтаар ашиглаж болох, уурын шугам, эрчим хүчний эх үүсвэрийн дэргэд газар зарна. Утас 88145555
Их дээд сургуулийг нэгтгэх салгах ч яахав. Дунд сургуулийн мурах бичгээ чах гэж бгаа юм бол доо. Сурах бичиггүй хүүхдүүд юу сурах вэ? Жил болгон л болсон болоогүй хөтөлбарийн шинэчлэл нэртэй өмнөхөө устгасан ажил. Боловсрол бүр дампуурлаа. Их дээдийг шинэчлэхийн тулд дунд сургуулийг шинэчлэх нь эхэлж явмаар юм. Хэлэх ч үг алга
Хуурамч Дамбийжаа гэдэг шиг хуурамч Баттулга МАНАН-гийн тоглоомын хүүхэлдээ шоудаад байх юм:
Ene said uuruu medeh ymgui amitan mori unsan tolgoigui hun mn uu?
Erguuteh ugux yumaa. Butexhui gar
Huduu oron nutagt taraan bairshuulah asuudalig yarih heregtei, hotin bodlogotoi ni zasgiin bodlogo taarch baih yostoi, naad unaa uniariin ihenh hesgiig huuhdee surgah gesen ailuudin nuudel ch huvi nmeree oruulsan, tugsuud ajiltai boloh esehn ergelzeetei baahan oyutanaa surgsan hden bor geruud!, naandaj unaa huls zamin zardalin asuudlig bodoh hergtei shdee, saidiig oron nutagt irehiig ni huleej bna, asuultuudaa ch beldsen.
tsag ni bolson Negtgeh heregtei Hodoo 1-2 ikh surguuli bhd l bolno Baganuur Erdenet Darkhand
tsag ni bolson Negtgeh heregtei Hodoo 1-2 ikh surguuli bhd l bolno Baganuur Erdenet Darkhand
Одоо 8 сар үлдсэн байдаг. Амжихуу? Бодож яариач
hariidaa