Ё.Баатарбилэг: Сурагчид дөрөв, тавдугаар сарын бүх бямба гарагт хичээллэнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 19

Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хорионы дэглэмийг гуравдугаар сарын 30 хүртэл сунгах шийдвэр гаргаад байгаа билээ.

Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Хөл хорионы үеийн хичээл сургалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд багш, сурагч, эцэг эхчүүдийн хамтын ажиллагаа чухал байна. Бүх хичээл дохионы хэлээр давхар явж байгаа. Өнгөрсөн хугацааны зардлыг салбарын сайдын багцаас гаргасан. Багш нар авах ёстой цалингаа авч байгаа. Хөл хориог дөрвөн долоо хоногоор сунгах болсон. Ямар ч байсан их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг хойшлуулахгүй. Бид гуравдугаар улирлын амралтыг цуцалж байна. Дээр нь дөрөв, тавдугаар сарын бүх бямба гарагт хичээллэнэ. Мөн теле хичээлийг үргэлжлүүлнэ. Цагаан сарын өдрүүдэд монгол ёс заншил, иргэний боловсролын хичээл орно. 1-5 дугаар сангийн сурагчид зургаадугаар сарын 1-нд, 6-12 дугаар ангийн сурагчид зургаан сарын 8-ны өдөр амарна. Зургаадугаар сарын 15 гэхэд бүх ЭЕШ дууссан байна” хэмээн мэдээлэл өглөө.

ШУУД ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(59.153.112.23) 2020 оны 02 сарын 20

Хагас сайнд хичээллүүлж болохгүй.Тэгвэл яах гэж ТВ хичээл гэсэн үр дүнгүй ажил хийсэн юм? ЭЕШ-ээ энэ жилдээ боль. Сургууль багш нарын дүнгээр элсүүл. Цаашдаа ч больсон нь дээр

0  |  0
Зочин(122.201.31.216) 2020 оны 02 сарын 20

Хагас сайнд хүүхдийг хичээллүүлэх нь хаврын энэ цагт дархлааг сулруулах вий. Хагас сайнд явуулмааргүй л байна.

0  |  0
зочин(202.131.235.74) 2020 оны 02 сарын 19

5 өдрөөс илүү хичээллүүлэх боломжгүй, зарим аав, ээж нь хүүхдээ аваад салхинд гарч амраадаг. Хүүхдээ орхиод өөрсдөө явах юм уу, бага, дунд ангийн хүүхдүүд энэ ачааллыг даахгүй ядаргаанд орно.

0  |  0
Зочин(66.181.182.160) 2020 оны 02 сарын 19

1 2 дугаар ангийн хүүхдүүдийг 5өдөр нь хичээллүүлэхгүй бол ачаалал даахгүй ядрана байхаа

0  |  0
Top