ОХУ-ын Холбооны Аюулгүй байдлын албаны Эдийн засгийн албаны дарга асан хурандаа Кирилл Черкалиний албан байр, машин, гэрт нэгжлэг хийн, 800 сая рубль, 72 сая ам.доллар, 8 сая евро бэлнээр хураан авчээ.
Түүнээс гадна хэдэн арван үл хөдлөх хөрөнгөтэй байсан нь баригджээ. Тус албанаас хууль бусаар олсон хөрөнгийг нь улсын орлого болгохоор шүүхэд хандаад байна. Үүнд дээрх мөнгөнөөс гадна таван байр, хоёр зуслан, 7 мянга 116 кв.М хэмжээтэй газар, 14 объект, хоёр машин багтжээ.
Ерөнхий прокурорын газрын мэдээлснээр Кирилл Черкалин гэр бүлийн орлогоо 2005 оноос хойш 55 сая рубль гэж мэдээлж байсан байна.
Сэтгэгдэл ( 0 )