ЗИНДАА 2019.08.27 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 08 сарын 27

#1 Ж.ТӨМӨРСҮХ: ХЭРГИЙГ ШАЛГАХ ЯВЦАД АЛДСАН ЗҮЙЛ ИХ БИЙ

Ирвэс хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэл агсны аав Ж.Төмөрсүх, ээж С.Наранцэцэг нартай хийсэн ярилц­лагыг уншигч танд хүргэж байна.

-Х.Мандахбаяр: Та сайхан намаржиж байна уу?

-Ж.Төмөрсүх: Сайхан намар­жиж байна. Сайн явж ирэв үү.

-Х.Мандахбаяр: Сайн явж ирлээ. Та хоёртой уулзаж, ярилцлага авах гэж зорьж ирлээ?

-Ж.Төмөрсүх: Хаа холын Хөвсгөл далайн хөвөөн дээрээс өмнийн цэнхэр говийг холбосон нэгэн уртраг дотор аав хүү хоёр нэгэн цаг хугацаанд байгаль хамгаалагч хийж явлаа. Харамсалтай нь арай гэнэн байснаас миний хүү тодорхой шалтгаанаар нас барсан. Гэхдээ нас барснаасаа хойш мөнхөрч, Монголын ард түмний хамгийн хайртай хүү болсон байна. Хэдийгээр бие нь нас барсан ч гэсэн Монголын ард түмний хайртай хүү болж зүрх сэтгэлд нь үлдсэнд бидний хувьд зохих ёсоор тайтгарч байдгийг хэлмээр байна. Өнөөдөр төрж өссөн нутагт нь бид сууж байна. Ийм сайхан нутагт төрсөн хүүхэд Монголынхоо төлөө эх орноо хайрлахаас өөр аргагүй юм. Ярьж чадахгүй нь. /уйлав/

Тостын нуруутай манай гэр бүлийн амь амьдрал холбогдсон. Сайн муугаар бидний сэтгэл зүрхэнд байдаг. Говь нутгийн зүг сэтгэл зүрхээ чилээж ирсэн. Эндээс 2000 шахуу км-ийн зайтай. Гэсэн хэдий ч сэтгэлд ойр байдаг. Энд цас дараад зуд болж байхад говьд цас байхгүй зэрлэг ан амьтан ангаж үхдэг байсан. Тэр үед манай хүү олон тонн ус үүрээд говийн уул руу мацаж байгаа бичлэгийг үзэхээр одоо ч хамар хорсдог юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#2 ХХ ХӨТӨЛБӨР: "УЛЗ ГРУПП"-ИЙН УЧРУУЛСАН ХОХИРОЛ

Засгийн газрын хуралдаанаар Архангай аймгийн Цэнхэр суманд 11 аж ахуйн нэгжийн 13 тусгай зөвшөөрлийг, Өмнөговь аймгийн 8 аж ахуйн нэгжийн нийт 10 тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн зүйл заалтуудыг үндэслэн БОАЖ-ын сайдын 2019 оны наймдугаар сарын 20-ны өдрийн 01/5820 тоот албан бичгээр ирүүлсэн дүгнэлтээр цуцалсан. Тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан компаниудын дотор “Улз групп”-ийн Архангай аймгийн Цэнхэр суманд эзэмшиж байсан лицензтэй талбай багтжээ.

Уул уурхай, геологи хайгуул, барилга байгууламжийн салбарт 25 жилийн түүхээ бичсэн, Монголын тэргүүлэгч компаниудын нэг хэмээн өөрсдийгөө тодотгон тодорхойлсон “Улз групп” компани гол мөрөн, ой мод, газар хөрс гээд байгаль эх, экосистемийг хайрлалгүй хэрхэн хандсаныг бид сурвалжиллаа. Монголын хамгийн урт гол Орхоны эхний хэсэг Хангайн нурууны Байгалийн цогцолборт газарт багтдаг.Гэвч байгаль хамгаалахад зориулж баталсан Монгол Улсын хуулиуд энд үйлчилсэнгүй. Хэдхэн кг алтны төлөө гол, булаг шандыг ийн булшилсан үйлдлийг дэлхий дахинаа байгаль орчин, хүн төрөлхтний эсрэг хийсэн гэмт хэрэг гэж үздэг. Монгол Улсад ч мөн ялгаагүй. Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усны тухай хууль гээд олон хуульд голын голдирлыг өөрчлөх, булаг шанд, гол горхийг санаатайгаар устгаж ширгээвэл хуулийн хариуцлага тооцохоор заасан.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 Б.БАТ-ЭРДЭНЭ: Э.ОЮУНБОЛД АВАРГА ДНК-ИЙН ШИНЖИЛГЭЭ ӨГНӨ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар барилдаж ес даван түрүүлсэн Э.Оюунболдоос авсан допингийн шинжилгээний дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан дөрвөн төрлийн бодис илэрснийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс өчигдөр /2019.08.26/ мэдээлсэн. Э.Оюунболд аваргыг допинг хэрэглэсэн талаар албан ёсны мэдээлэл гарсантай холбоотойгоор түүний багш, Монгол Улсын Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн байр суурийг сонслоо. 


-Үндэсний бөхийн салбар хорооны дүгнэлтийг үндэслэн Засгийн газраас таны шавь, аварга Э.Оюунболдоос допинг илэрсэн гэдгийг зарлалаа. Та энэ тухайд юу хэлэх вэ?

-Өмнө нь би мэдээлэл өгч байсан. Түүнээс хойш шавьтайгаа утсаар ярьсан. Хөдөө явж байна гэсэн. Өөрөө ч өмнө нь мэдээлэл хийж байсан. Өөрөө өөртөө их итгэлтэй юм билээ. “Багш аа, би тийм төрлийн бодис хэрэглээгүй шүү. Надад итгээрэй. Би энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад гомдол, саналаа өгсөн. Баяр наадмын өмнө чамайг допингтой хутгана гэж олон удаа заналхийлсэн. Намайг баяр наадамд түрүүлсний дараа тэрбум долоон зуун сая төгрөгөөр баяр наадмыг худалдаад авчихлаа гэх мэтээр гүтгэж байсан” гэж хэлсэн. Ийм зүйл байгаад хүнийг хэлмэгдүүлж байгаа бол түүн шиг болохгүй зүйл байхгүй. Тиймээс юун түрүүнд шалгадаг газар нь тогтоож, шалгах байх. Хоёрдугаарт, үнэхээр допинг хэрэглэсэн байх юм бол олон улсад хууль, дүрэмтэй. Манай улсад ч тодорхой хууль журамтай, хариуцлага хүлээдэг. Тэр журмаараа асуудал нь шийдэгдэх байх.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 ЯЛЛАГДАГЧ Д.ЭРДЭНЭБИЛЭГ МОНГОЛ УЛСЫГ ОРХИН ГАРЖЭЭ

Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” нэгдлийн хувьцааг “Монголын зэс корпораци” ХХК худалдаж авахдаа хууль бус үйлдэл гаргасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа билээ. Улмаар Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон нарыг Эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасны дагуу Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарлаж, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс аваад байсан юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 ДАРЬЯ БЕЛОДЕДЫН НАЙЗ ЗАЛУУ, ЦАРАЙЛАГ ЖҮДОЧ ФАБИО БАСИЛЕ

Дарья Белодед Японы нийслэл Токио хотод болж буй жүдо бөхийн ДАШТ-д амжилттай оролцож, хоёр дахь алтан медалиа хүртсэн. Түүний найз залууг 2016 оны Рио де Жанейрогийн олимпод жүдо бөхийн 66 кг-ийн жинд алтан медаль хүртсэн,  Италийн жүдоч Фабио Басиле гэдгийг та мэдэх үү. Фабио Басиле 1994 онд төрсөн. Энэ жил 25 настай. Түүнийг жүдогийн ертөнцийн сайхан залуучуудын нэг гэж онцолдог. Царайлаг төрх, спортын карьер, алдар хүндийн хувьд төгс зохицдог хосууд энэ удаа ч жүдо сонирхогчдын анхаарлын төвд байна.  Фабио Басиле жүдо бөхийн 2019 оны ДАШТ-д 73 кг-ын жинд барилдаж байгаа. 

Укрианы сайхан бүсгүй, жүдогийн сахиусан тэнгэр Дарья Белодедын сонголт Фабио Басилегийн зургуудыг хүргэе. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top