“Малайзын Дээд Шүүхээс Ерөнхий сайдаар 2009-2018 оны хооронд ажиллаж байсан Нажиб Разакт энэ оны 11 дүгээр сарын 11-нээс өмнө ял оноох болно” гэж шүүгч Мохамед Газали мэдэгдлээ.
Разакыг өндөр албан тушаалд ажиллаж байхдаа “SRC International” төрийн хөрөнгө оруулалтын сангаас 11.5 сая ам.доллар завшсан, мөнгө угаасан зэрэг нийт долоон хэрэгт буруутгаад байгаа юм. Шүүх хурал дөрөвдүгээр сарын 3-нд эхэлсэн ч Ерөнхий сайд асны өмгөөлөгчдийн үйл ажиллагааны улмаас байнга хойшилж байгаа. Харин энэ удаад эцсийн шийдвэр гарах нь тодорхой боллоо. Нажиб Разакт 20 хүртэлх жилийн хорих ял, учруулсан хохирлыг тав нугалан төлүүлэх торгууль оноохоор төлөвлөөд байна. Тэрээр мөн Монголын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хохироосон хэрэгт сэжиглэгдэж байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )