Хурдын “Хайртай” төсөл Орхон аймагт амжилттай хэрэгжлээ

2019 оны 09 сарын 05
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Хурд” хамтлагийн санаачилгаар хэрэгжиж буй “Хайртай” төслийн баг Орхон аймагт хоёр өдөр ажиллалаа. Төслийн багийхныг аймгийн удирдлагууд А.Амарын талбайд угтаж “Нутгийн удирдлагын ордон”-ны Хурлын танхимд хүлээн авч уулзлаа.

Соёл урлагаар дамжуулан соён гэгээрүүлэх, хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх, төлөвшүүлэх зорилготой тус аян нийт 50 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж “Урмаар тэтгэе”, “Оюунлаг хэрсүү хүүхэд”, “Миний сайхан эх орон” нэвтрүүлэг бэлтгэж “Хүүхэд хүмүүжүүлэх Монгол ухаан” сургалт, “Хөвгүүдийн уулзалт”, “Эр хүний ноён нуруу” уулзалт, “Эх орны хийморь цэнгүүн” зохион байгууллаа. 

“Хайртай” төслийн баг Орхон аймагт ажиллах үеэр хичээлийн шинэ жилийн нээлт тохиосон тул “Хурд” хамтлагийнхан Эрдэнэт хотын  1 дүгээр сургуулийн баярт оролцож ая дуугаа өргөлөө.

“Эх орны хийморь цэнгүүн” А.Амарын талбайд болж “Хурд” хамтлаг болон Voice of Mongolia шоуны шилдэг оролцогчид оролцлоо.

  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 08

matilda !!!! chi zail bitgii ard tymen shulah geed gemt heregee surtalchilaad bai

0  |  0
matilda(197.234.221.197) 2019 оны 09 сарын 09

Намайг хатагтай Матилда ЛЕКУСТР гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн хүн. Танд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол Буцах боломжтой хүмүүст зээл санал болгож байна Бид 5,000-1,000,000 еврогийн хооронд санал болгодог Манай зээлийн хүү жилд 2% байдаг Бид танд дараахь газарт туслах боломжтой: * Хувийн зээл * Хөрөнгө оруулалтын зээл * Авто зээлийн * Ипотекийн зээл * Мөн бусад газрууд ..... Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
зочин(202.9.42.73) 2019 оны 09 сарын 06

хурдын дуучин хэн билээ төмөрөө билүү хайртай шүү

1  |  0
Top