Монголын рок, поп урлагийн томоохон төлөөлөл "Хурд" хамтлаг 1993 онд байгуулагдсан билээ. 2023 онд онцгой түүхт 30 жилийн ой тохиож байна.
"Хурд" хамтлаг 30 жилийн ойдоо зориулан Монголын ард иргэд, түмэн олондоо үлгэр жишээ болохуйц олон талт нийгмийн нөлөөллийн ажлууд хийж эхэлсэн нь онцгой санагдав.
30 жилийн ойн хүрээнд “Хурд” хамтлаг зургаан том төсөл хэрэгжүүлэхээр өнгөрсөн жилээс бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн байна. Эдгээр нь,
“Хурд” хамтлаг Монголын рок, поп урлагт тасралтгүй 30 жил уран бүтээл туурвихдаа
“Хурд” хамтлаг 30 жилийн хугацаанд олон хүмүүнлэгийн ажил хийж ирсэн. Ковидын хүнд цаг үед хандивын тоглолтыг анхлан санаачлан улсдаа 300 гаруй сая төгрөг хандивласан байдаг.
Орон нутгийн алслагдсан сумдын эмнэлэгт тусалж, 13 нярай хүүхдийн тасаг тохижуулсан. Хүүхдэд хөгжмийн боловсрол олгох Хөгжмийн сургалтыг 2004 оноос хойш үнэ төлбөргүй зохион байгуулсан гэх мэтээр хүмүүнлэгийн ажлуудыг санаачлан_ түүчээлж иржээ.
“ХУРД” – 30 жил
2023 оны зургаадугаар сарын 10-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Хурд - Түүхт 30 жил" тоглолт болно. Тоглолтын Ерөнхий найруулгыг On'n Off продакшн гүйцэтгэж, Ерөнхий продюсер, найруулагчаар Соёлын гавьяат зүтгэлтэн С.Ононбат ажиллаж байна. Тоглолтыг дууны найруулга дээр ажиллахаар Герман, Францын мэргэжлийн алдартай дууны инженерүүд хүрэлцэн ирэхээр болсон тухай мэдээллийг бид онцлон хүргэж байна.
“Хурд” хамтлаг 30 жилийн ойн тоглолтдоо Монголын ард түмний дунд амнаас ам дамжин, үеэс үед хоногшин, домог болон эгшиглэж, дуулагдаж, гэгээрүүлж ирсэн “Цэргийн бодол”, “Эх орон”, “Хамаг Монгол”, “Аавдаа би хайртай”, “Ээждээ”, “Чи минь байгаа болохоор”, “Хайрын улаан сарнай, “Эндүүрэл” зэрэг бүх цаг үеийн шилдэг дуунуудаа дуулахаас гадна рок, попын олон хамтлаг, дуучид тоглолтод оролцож, мэндчилгээ дэвшүүлэх хүсэлтээ илгээсээр байна.
Сэтгэгдэл ( 2 )
Хурдаа 30 жил болчоод өөрсдөө хийлдээ юун франц герман бэ
Уран бүтээлийн өндөр амжилт хүсье ах нартаа. Үзнээ.