#1 У.ХҮРЭЛСҮХ: НОЁН УУЛЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВЧ, ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР БОЛГОХ ЁСТОЙ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авч, дархан цаазат газар болгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарт үүрэг болголоо. Тэрбээр “Бидний өвөг дээдэс Хүннүгийн ноёд язгууртнуудын булшийг одоогоос 95 жилийн өмнө Оросын археологчийн удирдсан баг Ноён уулнаас олсон байдаг. Монгол хүн яаж ч ядарч туйлдсан байлаа гээд өвгөдийнхөө ясыг өндөлзүүлэх учиргүй ээ. Эдгээр булшнууд нь 20-р зууны дэлхийн археологийн шинжлэх ухааны хамгийн том нээлтүүдийн нэгт тооцогдож байна. Цаашид энэ газрыг онгон дагшинаар нь авч үлдэх ёстой.Өвөг дээдсийн үлдээсэн эх нутаг өнөөдрийн алтнаас үнэтэй” хэмээн мэдэгдлээ.
Сануулахад, “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох хэргийн шүүх хурал Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 2019 оны наймдугаар сарын 6-ны өдөр болох байсан ч хойшилсон.
#2 ЕРӨНХИЙЛӨГЧ ҮНДСЭН ХУУЛИЙН ТӨСЛӨӨ БУЦААН ТАТЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан санал, төслөө эргүүлэн татаж байгаагаа өнөөдөр (2019.09.09) УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичгээр мэдэгдлээ. Ерөнхийлөгчийн албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Албан бичигт “УИХ нь улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхийн баталгаа, оршин тогтнохын их үндэс болсон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хууль зүйн зөрчил маргаантайгаар эхлүүлж, өнөө маргаашийн асуудалд хэт автсан улстөрчдийн дахин сонгогдох явцуу ашиг сонирхлыг гүйцээн хангасан байдлаар хэлэлцэж улс оронд бодитой оршиж буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх бус 30 жилийн хугацаанд тодорсон алдаа завхралыг үргэлжлүүлэх, ач холбогдол муутай өөрчлөлтийг ард түмэнд тулгахаар шийдвэрлэлээ. Миний бие УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төсөлд улс оронд үүссэн хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх тодорхой ач холбогдол бүхий зохицуулалт тусгагдсан гэж үзэж орхигдсон асуудлуудын хүрээнд өөрийн санал төслийг хүргүүлэн хямрал бэрхшээлийг нэг мөр хамтран шийдвэрлэхийн төлөө ажилласан боловч үр дүнд хүрсэнгүй.
Гүйцэтгэх эрх мэдлийн тодорхой эрх мэдлийг хангах, Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх эрхийг олгох, УИХ-ын гишүүдэд сайдын ажил давхар эрхлэхийг хориглох, сонгуулийг тогтолцоог тодорхой болгох, тойргийн асуудалд автдаг 76 гишүүний тоог нэмэгдүүлж, ард түмний жинхэнэ элч төлөөлөгч байх боломжийг нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүдийн улс орны хөгжлийн төлөө ажилладаг болгох зэрэг ач холбогдол бүхий улс орны цаашдын амьдрал, хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж болох өөрчлөлтүүд бүгд хасагдлаа...
#3 ТАМИРЧИН М.ПҮРЭВТУНГАЛАГИЙН ААВ НОЦТОЙ МЭДЭГДЭЛ ХИЙЛЭЭ
Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн залуу тамирчин М.Пүрэвтунгалаг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-д оролцох эрхээ авсан байсан ч Дэлхийн аваргад явах боломжгүй болсон талаараа М.Пүрэвтунгалаг болон түүний аав, ээж, гэр бүлийнхэн "Монгол ньюс" мэдээллийн төвд өнөөдөр /2019.09.09/ мэдээлэл хийлээ. Тэрбээр 2019 оны Чөлөөт бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд 57 кг-ын жинд, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 53 кг-ын жинд тус тус түрүүлж, насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох эрхээ авсан аж. Тамирчин М.Пүрэвтунгалаг "Би Э.Сумъяа эгчтэй бэлтгэл хийх гэж олон удаа оролдсон. Турк улсад хийсэн хамтарсан бэлтгэлийн үеэр Э.Сумъяа эгчтэй бэлтгэл хийх гэтэл "Чи битгий өөдөөс арсалдаад байгаарай" гэсэн. Тэгж хэлж байхад би яаж барилдах юм бэ" хэмээн уйлан ярив.
#4 ИХ АВАРГА ХАКҮХОГИЙН ХУРУУ ХУГАРЧЭЭ
Японы нийслэл Токио хотод болж байгаа мэргэжлийн сүмо бөхийн Намрын тэмцээний эхний өдөр маэгаширад ялагдан, тэмцээнийг орхисон их аварга Хакүхогийн оношийг Сүмо бөхийн холбооноос зарлалаа. Их аварга Хакүхо Нагоя башёд Шёодайтай барилдахдаа баруун гарын чигчий хуруугаа гэмтээж, тэмцээний өмнө есдүгээр сарын 1-нд Исэгахама галын хамтарсан бэлтгэл дээр хөндөөд, Намрын тэмцээний эхний өдөр Хокүтофүжитэй барилдахдаа, нэмж гэмтээсэн гэнэ.
#5 МОНГОЛЫН БОКСЧИД ДЭЛХИЙН АВАРГАД
2019 оны есдүгээр сарын 9-нд ОХУ-ын Екатеринбург хотын "Екатеринбург Экспо"-д ордонд сонирхогчдын боксын 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх гэж байна. Хоёр жил тутам зохиогддог ДАШТ-д энэ удаа 91 орны 488 боксчин оролцохоор болсон нь бүх цаг үеийн рекорд юм. Манай Монголын баг тамирчид энэ удаагийн ДАШТ-д дараах бүрэлдэхүүнтэй оролцоно. Үүнд багийн ахлагчаар Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, ахлах дасгалжуулагчаар Д.Батсүрэн, дасгалжуулагчаар Н.Баяраа, О.Батхүү, багийн эмчээр Э.Энхбаяр ажиллана.
Сэтгэгдэл ( 1 )
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаяг