Түймрийн утааны улмаас Малайзад 1500 орчим сургууль хаагджээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 19

Индонезид олон хоног үргэлжилж буй ойн түймрийн утааны улмаас Малайз улсад 1484 сургууль үүдээ барихад хүрээд байна гэж New Straits Times сонинд мэдээлжээ.

Тус улсын боловсролын яамнаас мэдээлснээр, Малайзын долоон мужид хаагдаад буй сургуульд нэг сая гаруй хүүхэд сурдаг байна. Селангор мужид 538 сургууль хаагдсан бол Саравакт 337, Перакт 303, Пенанг мужид 162, Куала-Лумпурт 66, Негри Сембиланд 53 болон Путражая мужид 25 сургууль түр хаагдаад байна.

Энэ жил Индонезид улсад тогтоод буй хуурай цаг агаарын улмаас эхний долоон сард гэхэд 328 мянган га талбай түймэрт өртөөд байна. Ойн түймэр гарах болсон гол шалтгаан нь нутгийн тариаланчид газар тариалангийн шинэ газар гаргаж авахын тулд санаатайгаар ойгоо шатаадаг аж. Энэ хэргээр тус улсад 180 гаруй хүний саатуулаад байгаа бөгөөд Суматра, Борнео арлуудад онцгой байдал зарлаад байна.

Индонезид удаан хугацаанд үргэлжилж буй түймрийн утаа хөрш зэргэлдээх улс орнуудад тархаад байна. Малайз улсын олон мужуудад агаарын бохирдолт удаан хугацааны туршид зөвшөөрөгдөх хэмжээнээс даваад байгаа бол өнгөрсөн амралтын өдрүүдэд Сингапур улсад экологийн үзүүлэлт сүүлийн гурван жилд анх удаа аюултай хэмжээг заажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(185.217.68.238) 2019 оны 09 сарын 20

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp:0033 756 86 5319

0  |  0
Top