ЭНЭ ӨДӨР: С.Зориггүй 21 жил ба зориггүй төр

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 02



Ардчиллын алтан хараацайнуудын нэг, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсан бусдын гарт амиа алдсанаас хойш 21 жил өнгөрчээ.

Энэ өдөр Монголын ард түмэн, төр засгийн удирдлага, ардчиллын зүтгэлтнүүд түүнийг хүндэтгэн дурссаар 21 намрыг угтаж байна.

Нийгмийн ардчилллын төлөөх залуучуудын хөдөлгөөн үүсэж, түүний идэвхтэй гишүүдийн нэг нь тухайн үед дөнгөж 27 настай С.Зориг байлаа.

"Би монгол хүний саруул ухаанд итгэдэг" гэж хэлсэн С.Зориг агсны үг өнөөдөр ч Монголын ард түмний сэтгэл зүрхэнд улам гүн хоногшсоор.

Монголын ард түмэн түүнийг хүндэтгэн дурсаж, хүрэл хөшөө босгосон билээ. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн үйл хэрэг,  гэгээн дүр төрхийг үүрд хүндэтгэн дурсаж, 1999 онд уран барималч, зураач Б.Дэнзэнгийн эх загвараар хүрэл, бетоноор цутгасан хөшөөг Төв шуудангийн замын эсрэг талд байршуулсан юм.

Төр, нийгмийн нэрт зүтгэлтний амиа алдсан хэргийг хуулийнхан шалгаж, шударгаар шийдвэрлэхэд Монгол төр "зориг гаргаагүй". Талийгаачийг хөнөөсөн хэрэгт буруутай гэх хүмүүст шүүхээс хорих ял оноосон ч энэ хэрэг нэгэнт эргэлзээн дунд хөвөрсөн хэвээр... Монголын ард түмэн үүнийг хүсээгүй билээ. 

С.Зориг агсны гэгээн дурсгалыг хүндэтгэн, мэхийе. 

 

.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.42.147) 2019 оны 10 сарын 02

одоо бүр зоргоороо төр болсоон

0  |  0
Khurelbaatar(122.201.31.67) 2019 оны 10 сарын 02

ТЭР Ардчилсан хувьсгалын оюжн санааны Удирдагч нь байсан юм...

2  |  0
ХҮРЭЛЭЭ (122.201.31.67) 2019 оны 10 сарын 02

Үнэхээр харамсалтай. ЭМГЭНЭЛ. Ард түмний хайртай ХҮҮ нь байсан юм ТЭР. Хэрвээ С.ЗОРИГ амьп сэрүүн байсан бол Монголын ардчилал шал өөр замаар явах байсан гэж боддог...

2  |  0
Top