Монголын төр, нийгмийн 20 дугаар зууны нэрт зүтгэлтэн, ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг Санжаасүрэнгийн Зориг агсан одоогоос 24 жилийн тэртээ буюу 1998 оны 10 дугаар сарын 2-нд бусдын гарт амь насаа алдсан юм. Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн жил бүрийн энэ өдөр хөшөөнд нь цэцэг өргөдөг.
Өнөөдөр /2022.10.02/ Ардчилсан намын Тэргүүн дэд дарга Ө.Шижир, Ардчилсан намын Дэд дарга Ш.Түвдэндорж, Ардчилсан намын Дэд дарга Д.Бадарсан, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал, нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа болон Ардчилсан ахмадын холбоо, МоАХ-ын анхдагчид, АН-ын гишүүд дэмжигчид ардчилсан хувьсгалын алтан хараацай Санжаасүрэнгийн Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх эрхэм зорилгод хар сүүдэр болж түүхэнд бичигдсэн энэ "Хар өдөр"-ийг Монголын ард түмэн мартаагүй юм. Тэрээр амьд ахуйдаа, “Улс төрд шийдвэр гаргахдаа дараах 4 ашиг сонирхолыг дараалж авч vзэх хэрэгтэй. Эхний ээлжинд улсынхаа ашиг сонирхлыг, намынхаа ашиг сонирхлыг, аливаа нэг санхvv эдийн засгийн бvлэгт ордог, тийм сонирхол байдаг бол бvлгийн сонирхлыг, хамгийн сүүлд хувийн сонирхлоо тавья. Энэ дарааллаа алдаж болохгүй алдах юм бол ялзрах тvвшинд орно” гэж хэлж байжээ гэж АН мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Batuul Elbegdorj 2-oos nasan turshid Zorigiin suns dagana
Нөгөө элбэгдорж батүүл хоёр яасан бэ