21 жилийн өмнөх энэ өдөр УИХ-ын гишүүн С.Зориг агсан бусдын гарт эмгэнэлтэйгээр амиа алдсан билээ. Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн жил бүрийн энэ өдөр хөшөөнд нь цэцэг өргөдөг.
Өнөөдөр /2019.10.02/ С.Зориг агсны ах С.Баяр болон УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нар хүндэтгэл үзүүлэн, С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв.
Уг ёслолд УИХ-ын зарим гишүүд, С.Зориг агсны төрөл төрөгсөд, журмын нөхөд болон албаны бусад хүмүүс оролцож байна.
Сэтгэгдэл ( 0 )