Энэ өдөр түүхэнд буюу Марина Цветаевагийн эшлэлүүд

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 18

Оросын мөнгөн үеийн их яруу найрагч Марина Цветаева 1939 оны энэ өдөр 17 жилийн дараа эх орондоо эргэн ирж байжээ. 

Зургаан настайгаасаа Марина орос, франц, герман хэл дээр шүлэг бичиж эхэлсэн байна. 18 настайдаа гаргасан анхны ном нь алдарт яруу найрагчдын анхаарлыг шууд татжээ.
 


Агуу найрагч, романтик уран бүтээлч түүний амьдрал эмгэнэлтэй бөгөөд гашуун. Нэг хүүхэд нь гурван настайдаа өлсгөлөнгөөр нас барж, эр нөхөр нь тагнуулын хэргээр буудуулж, охин нь хилс хэрэгт татагдсан байна. Дэлхийн дайн эхэлж, Цветаеваг хүүтэй нь хамт Чистопольд нүүлгэлээ. Цветаева “Литфондын гуанзанд аяга угаагчийн ажилд оруулахыг хүсэж байна” гэж өргөдөл өгсөн ч Германы тагнуул байх магадлалтай гээд улсаас зөвшөөрсөнгүй. Зохиолч Пастернак Цветаеваг гаргаж өгөхдөө ачаа бараагаа багла гэж олс өгсөн нь Маринагийн амьдралд ямар үүрэг гүйцэтгэх байсныг хэн нь ч гадарласангүй.

Ядуурал, доромжлолыг хүлцэн тэвчээгүй Марина Цветаева 1941 оны наймдугаар сарын 31-нд тэр олсоор боомилон, амиа хорлосон юм.

Марина Цветаевагийн эшлэлүүд

“Би чамайг зунжингаа хайрлана гэж хэлэх нь бүх амьдралаараа хайрлана гэж хэлснээс илүү бодитой”

“Гаднын хүнд л дурладаг, дотнын хүнээ хайрладаг”

“Дурлалын төлөө л уулзаж болзох хэрэгтэй. Өөр уулзалт хийснээс ном унш”

“Дэлхийд хязгаарлагдсан тооны сэтгэл, хязгааргүй олон бие махбод бий”

“Хайрлаж дурлана гэдэг хүнийг аав, ээж нь төрүүлснээр нь биш Бурхан хэрхэн бүтээх гэж бодсоноор нь харахыг хэлнэ”

“Амжилт гэдэг бол амжих гэсэн үг”
 


“Надтай хамт ууж, унтаагүй байж чи миний  тухай юу мэдэх билээ дээ”

“Энэ дэлхийд хоёр дахь чи гэж байхгүй”

“Би үзэл бодолтой байхыг хүсэхгүй, үздэг байхыг хүсэж байна”

“Тэдний тусламжгүй амжилт олохыг хүмүүс уучилдаггүй”

“Уран барималч шавраас, зураач будгаас, хөгжимчин зэмсгээс хамаардаг. Харин яруу найрагчид зөвхөн зүрх бий”

“Тэвч, тэгвэл дурлана гэсэн үгэнд би дуртай. Гэхдээ эсрэгээр нь Дурла, тэгвэл тэснэ гэж”
 


“Намайг ганцаардмал гэдгийг хэн ч ойлгохгүй байна. Тиймээ, Москва хот тэр чигээрээ намайг мэднэ. Гэхдээ миний төлөө хүн нэг ч алга”

“Хамтдаа мөрөөдөж, хамтдаа унтахыг хүснэ. Гэхдээ уйлахдаа би ганцаараа л байхыг хүсдэг”

“Би маш бага зүйл хүсдэг. Намайг орж ирэхэд хүн баярлаж байгаасай”

“Өвдөж байсан ч хэнд ч битгий харуул. Учир нь тэд яг тэр газар чинь дахиад цохино”

“Нөхөрлөл гэдэг хайр дурлал шиг ховор зүйл. Харин надад танилууд хэрэггүй”

“Өвдөж байна. Шүд биш, гэдэс биш, толгой ч биш. Гэхдээ өвдөж байна. Үүнийг сэтгэл гэдэг юм”

“Эмэгтэйчүүд хайрын тухай ярьж, нууц амрагийн талаар ярьдаггүй. Харин эрчүүд эсрэгээр”

“- Олон эрийг үнссэн гээд намайг Бурхан намайг өршөөх болов уу?

- Бурхан тоолсон гэж чи бодож байна уу?

- Би ч гэсэн тоолоогүй юм байна.

“Хүн надад дурлахад би гайхдаг. Дурлаагүй бол бас гайхдаг. Харин намайг огт тоогоогүй бол бүр их гайхдаг”

“Хүний амьдралыг гурав хуваадаг. Хайр дурлалаа мэдрэх, хайрлан дурлах, хайраа дурсан санах гэж”


 

МАРИНА ЦВЕТАЕВАГИЙН ШҮЛГҮҮД

(Орчуулсан Ц.Батбуян)

 


АВГУСТ

Август — астры,

Август — звезды,

Август — грозди

Винограда и рябины

Ржавой — август!

Полновесным, благосклонным

Яблоком своим имперским,

Как дитя, играешь, август.

Как ладонью, гладишь сердце

Именем своим имперским:

Август! — Сердце!

Месяц поздних поцелуев,

Поздних роз и молний поздних!

Ливней звёздных —

Август! — Месяц

Ливней звёздных!


НАЙМДУГААР САР

Найман сар-гэсэрт цэцэгс

Найман сар-гэгээн одод

Найман сар-усан үзмийн хонгорцог

Бас тэс модод.

Зэвэрсэн өнгө-Найман сар!

Чинэртэл боловсорсон, өгөөмөрхөн алимнуудаас

Түүний ааг үнэртэж

Яг л хүүхэд шиг тоглоно, найман сар.

Гарын алгаар зүрхийг илэх мэт

Гайхам сүр хүчээ түгээнэм.

Найман сар-Ай зүрх минь!

Хожимдсон сарнай, хожимдсон аянга

Хожимдсон үнсэлтийн сар.

Оддын аадар

Найман сар-найман сар

Оддын аадар!


 

МНЕ НРАВИТСЯ, ЧТО ВЫ БОЛЬНЫ НЕ МНОЙ

Мне нравится, что вы больны не мной,

Мне нравится, что я больна не вами,

Что никогда тяжелый шар земной

Не уплывет под нашими ногами.

Мне нравится, что можно быть смешной —

Распущенной — и не играть словами,

И не краснеть удушливой волной,

Слегка соприкоснувшись рукавами.

Мне нравится еще, что вы при мне

Спокойно обнимаете другую,

Не прочите мне в адовом огне

Гореть за то, что я не вас целую.

Что имя нежное мое, мой нежный, не

Упоминаете ни днем, ни ночью — всуе…

Что никогда в церковной тишине

Не пропоют над нами: аллилуйя!

Спасибо вам и сердцем и рукой

За то, что вы меня — не зная сами! —

Так любите: за мой ночной покой,

За редкость встреч закатными часами,

За наши не-гулянья под луной,

За солнце, не у нас над головами,-

За то, что вы больны — увы! — не мной,

За то, что я больна — увы! — не вами!


ТААЛАГДАЖ БАЙНА, ТАЛАРХАЖ БАЙНА

Цээжинд минь таныг тээсэн хөндүүр байхгүй нь

Цээжинд тань надаас үүдсэн эмзэглэл байхгүй нь

Хорвоогийн шар бор хоногуудыг цуг үдэхгүй нь

Хөрст дэлхий дээр хөл нийлүүлэн хамт алхахгүй нь

Хөөрхөн харагдах гэж хичээх хэрэггүй нь

Хөгийн царайлж зоргоороо аашилсан ч хамаагүй нь

Үг хаялцан, гомдол тээх хэрэггүй нь

Өчүүхэн шүргэлтэд хацар улайлган ичих шаардлагагүй нь

Таалагдаж байна...

Урд минь зогсоод өөр бүсгүйг тэврэхэд

Тайван байгаа нь

Уруулд минь хүрэх өөр хүний үнсэлтээс болж

Тамын галд шатахгүй байгаа нь

Дуудахад дотно нэр чинь, хонгор минь ээ

Дурсагдахгүй байгаа нь...өдөр ч шөнө ч

Дув дуугүй, анир чимээгүйг эвдэн

Дурлалын аялгуу эгшиглэхгүй байгаа нь...

Талархаж байна...

Нойр бүтэн, амар амгалан шөнийн төлөө

Нар жаргах цагаар ховорхон уулзалтын төлөө

Тэргэл сарны доор зугаалаагүйн төлөө

Тантай цуг үдээгүй цаг мөчийн төлөө

Өөрөө ч мэдэлгүй бэлэглэсэн энэ бүхний тань төлөө

Өр зүрхний угаас талархаж байна

Өөрийг минь санаж шаналахгүй байгаад тань

Өөрөө би ч танаас болж өвдөхгүй байгаадаа...

Талархаж байна...

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(101.185.195.62) 2023 оны 06 сарын 18

TASARHAI YM AA....

0  |  0
зочин(66.181.185.221) 2023 оны 06 сарын 18

Анна Ахматова гээд оросын яруу найрагч эмэгтэйчүүд бүгд хэлмэгдэж зовж өнгөрчээ

0  |  0
Батбуян(203.91.115.48) 2021 оны 08 сарын 20

Орчуулга маань байна.

0  |  0
зочин(202.126.89.7) 2023 оны 04 сарын 07

Мне нравитися ...\nЭнэ шүлэг нь Аллагийн дууны шүлэг шиг санагдахын

2  |  2
G(59.153.112.228) 2020 оны 10 сарын 09

Mundag busgui bj

2  |  0
зочин(202.9.42.241) 2020 оны 10 сарын 09

гайхалтай, жинхэнэ найрагч гэж энэ эмэгтэйг л хэлнэ

4  |  0
Top