.jpg)
Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан Хийдийн Зурхайч, АУ-ы Магистр Д.Сайнсайхан насны гүймигийн талаар ийн айлджээ.
Д.Сайнсайхан: Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна.
Энэ Морь жил нохой жилтэй хүмүүс ясан махбодын гүймиг таарч байгаа учраас гүймиг засал хийлгэнэ.
Эдгээр хүмүүс нь:
• 2018 оны шороон нохой, 1946 оны гал нохой жилтэн 9, 81 гүймигийн засалд амь насны хорлолыг засахын тухайд Цэвэгмэдийн чого, Манла болон Дарь эхийн чивэл уншуулна.
• 2009 оны шороон үхэр, 1991 оны төмөр хонь, 1973 оны усан үхэр жилтэн 18, 36, 45 насны гүймигийн засалд эд баялагийн гарзыг хаахын тухайд Дашчаревын сан, Даллага уншуулна.
• 2000 оны шороон луу, 1955 оны модон хонь жилтэн 27, 72 насны гүймигийн засалд гадны хорлол ад дон муу шалтгаанаас хамгаалж Сахиусны ганшиг, Зандой уншуулна.
• 1982 оны усан нохой, 1964 оны модон луу буюу 45, 63 насны гүймэгийн засалд муу гаслан зовлон гарахаас сэргийлж Сундуй уншуулахаас гадна 9 нүхтэй төмрөөр гүймиг засал хийлгэвэл маш сайн.
• Суудлын гүймиг гэдэг нь эрэгтэй хүн галд, эмэгтэй хүн усан суудал дээр сууж байгаа энэ мөчлөгийг хэлж байгаа учраас мөн адил 9 нүхтэй төмрөөр гүймиг засал хийлгэнэ.
Энд нэмэхэд, Ясан махбодын буюу Жилийн гүймиг нохой жилтэй бүх хүмүүст таарч байгаа тул энэ жилтэй хүмүүс засал номондоо шамдаж анхаарал болгоомжтой байхыг онцгой анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )