Монгол Улс  “China Mining 2019” олон улсын хуралд оролцлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 12

БНХАУ-ын Тяньжин хотод олон улсын уул уурхайн “China Mining 2019” хурал, үзэсгэлэн яармаг энэ сарын 09-11-ний өдрүүдэд боллоо. Энэ удаагийн хурлаар ногоон хөгжил, ногоон уул уурхай гэх сэдвийг онцолж, мэргэжилтнүүдийн дунд олон талын хэлэлцүүлэг өрнүүлж байгаа ажээ. Энэ удаагийн уулзалт, хуралд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав болон албаны бусад төлөөлөгч оролцож байгаа юм. Хуралд оролцогчид “Эрдэнэс-Тавантолгой”-н 30 хүртэлх хувийг олон улсын зах зээлд гаргах, үүнийг түшиглэн дэд бүтэц, аж үйлдвэрийн томоохон төсөл хэрэгжүүлж байгааг онцлон танилцуулжээ.

Хариуцлагатай уул уурхай, байгаль орчны нөхөн сэргээлт, ногоон хөгжлийг чухалчилдаг энэ удаагийн хурал, үзэсгэлэн яармагт Монгол, Канад, Өмнөд Африк, Австрали, Аргентин, Судан зэрэг уул уурхай эрчимтэй хөгжсөн 60 гаруй улсын 600 гаруй төлөөлөгчид оролцож байгаа аж. Түүнчлэн уул уурхайн компаниуд өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж,  туршлага солилцож байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top