Монгол Улс 2020 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд хүн амын тооллого зохион байгуулахаар болжээ. XX зууны анхны хүн амын тооллогыг Богд хаант Монгол Улсын үе буюу 1918 онд явуулснаас хойш 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000 онд нийт есөн удаа хүн амын тооллого зохион байгуулсан байна.
Харин хамгийн сүүлд 2010 онд хүн амын тооллогыг зохион байгуулсан юм. НҮБ-ын гишүүн орон бүр 10 жил тутамд хүн амын тооллого зохион байгуулдаг. Байшин, орон сууцны тооллогыг нийслэлийн хэмжээнд энэ оны арваннэгдүгээр сарын 19-нөөс арванхоёрдугаар сарын 22-ны хооронд зохион байгуулах бол хүн амын тооллогыг улсын хэмжээнд ирэх оны нэгдүгээр сарын 9-нд эхлэх юм.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Монгол Улсын хүн ам 3 сая 238 мянга хүрчээ.
Сэтгэгдэл ( 0 )