Хүн ам, орон сууцны тооллогын дүн зургаадугаар сард гарна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 17

Монгол Улсын Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллого энэ сарын 9-15-ны хооронд орон даяар нэгэн зэрэг явагдаж дууслаа. Одоо тооллогын маягтад хяналт шалгалт хийх ажил үргэлжилж байна. Тооллогын нэгдсэн дүн 2020 оны зургаадугаар сарын эхээр гарах ажээ.

Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн 8.3-т заасны дагуу ээлжит тооллогыг товлосон өдрөөс эхлэн долоо хоногт багтаан явуулахаар заасан байдаг. Уг заалтын дагуу Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллогын нэг хэсэг болох энгийн санамсаргүй түүврийн аргаар тоолох 10 хувийг 2020 оны нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоног буюу энэ сарын 9-15-ны өдрийн хооронд тоолсон байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top