ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2019 оны 10 сарын 18

Өнөөдөр 2019.10.18. Энэ оны 291 дэх өдөр. Он дуусахад 74 өдөр үлдээд байна.

Монгол эх оронд маань нар 07 цаг 15 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 14 градус, үүлшинэ.

Өнөөдөр дэлхийн улс орнуудаас Азербайжанд Тусгаар тогтнолын өдөр, Узбекистанд Самарканд хотын өдөр бол Канадад Хүмүүсийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Чех, Америкийн теннисчин Мартина Навратилова, Бельги гаралтай Америкийн жүжигчин, тулааны урлагийн мастер Жан-Клод Ван Дамм, Америкийн хөгжмийн зохиолч Уинтон Марсалис, Оросын жүжигчин Сергей Безруков, Украины дуучин Светлана Лобода, Америкийн жүжигчин Зак Эфрон зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлаас сөхвөл:

1966 оны энэ өдөр МХЗЭ-ийн 15 дугаар Их хурал хуралдаж, 750 төлөөлөгч оролцжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас сөхвөл:

1922 оны энэ өдөр Их Британийн “ВBC” корпорац үүсгэн байгуулагдав.

1941 оны энэ өдөр Токиод Зөвлөлтийн тагнуулч Рихард Зоргег баривчилжээ.

1951 оны энэ өдөр ЗСБНХУ цөмийн туршилт хийсэн байна.

1963 оны энэ өдөр түүхэнд анх удаагаа муур (Фелисетт) сансарт нисжээ.

1967 оны энэ өдөр Зөвлөлтийн сансрын хөлөг «Венера-4» Венераг судалж эхлэв.

1968 оны энэ өдөр Мехикогийн олимпоор Боб Бимон уртын харайлтын дэлхийн рекордыг тогтоожээ. Тэрээр өмнөх рекордыг шууд 55 см-ээр эвдэж, 8.90 м харайв.

2009 оны энэ өдөр Орос, Украин, Беларусь, Казахстан, Армен, Киргиз, Молдав, Тажикистан улсууд Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлд чөлөөт худалдааны бүс байгуулах гэрээг үзэглэжээ.

Өнөөдөр үс засуулбал өлсөж ундаасна гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр луу, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаарай. Эл өдөр бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүүхэд үрчилж авах, урлан бүтээхэд сайн. Харин улаа гаргах, хиншүү хярвас тавихад муу. Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top