Өнөөдөр 2019.10.22. Энэ оны 295 дахь өдөр. Он дуусахад 70 өдөр үлдээд байна.
Монгол эх оронд маань нар 07 цаг 21 минутад мандлаа.
Улаанбаатар хотод 2 градус, ялимгүй цастай.
Өнөөдөр Олон улсын ээрүү хүмүүсийн өдөр.
Энэ өдөр Америкийн жүжигчин, “Эмми”-гийн гурван удаагийн шагналт Кристофер Ллойд, Мозамбикийн хоёр дахь Ерөнхийлөгч Жоакин Алберто Чиссано, Нидерландын кино найруулагч Ян де Бонт, Францын жүжигчин Катрин Денёв, Италийн дуучин Робертино Лоретти, Америкийн жүжигчин Жефф Голдблум, Италийн жүжигчин Валерия Голино, Испанийн дугуйчин Абрахам Олано, Финландын хоккейчин Антти Пильстрём, Америкийн боксчин Деонтей Вайлдер зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас сөхвөл:
1961 оны энэ өдөр Балбын ван Махендра Бир Бикрам Шах Дева, хатан Ратна Ражиа Дева Шах нар БНМАУ-д төрийн айлчлал хийжээ.
1992 оны аравдугаар сарын 21-25-нд Улаанбаатар хотод Хятад, Монгол, Орос гурван улсын хил тогтоох хэлэлцээрийг талууд үзэглэв.
2013 оны энэ өдөр Польшийн Ерөнхийлөгч Бронислав Коморовски Монгол Улсад айлчилж байлаа.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас сөхвөл:
1942 оны энэ өдөр Зөвлөлтийн дайчид герман-финландын десантыг устгажээ.
1952 оны энэ өдөр Еврейн судар Тора анх удаагаа бүрэн эхээрээ англи хэл дээр хэвлэгдэв.
1964 оны энэ өдөр Францын философич, зохиолч Жан-Поль Сартр Нобелийн шагналаас татгалзжээ.
1987 оны энэ өдөр Иосиф Бродский уран зохиолын салбарт Нобелийн шагнал авав.
Өнөөдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр хулгана жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаарай. Эл өдөр ан гөрөө хийх, лус тахих, хур оруулах, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Харин газар ухах, гүүр тавихад таагүй. Хол газар явах бол зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )