ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2019 оны 10 сарын 23

Өнөөдөр 2019.10.23. Энэ оны 296 дахь өдөр. Он дуусахад 69 өдөр үлдээд байна.

Монгол эх оронд маань нар 07 цаг 22 минутад мандлаа.

Улаанбаатар хотод -1 градус, үүлшинэ.

Өнөөдөр Химийн салбарынхны тэмдэглэдэг Олон улсын сохор номины өдөр. Дэлхийн улс орнуудад өнөөдөр Бразилд Нисгэгчдийн өдөр бол Македонд Хувьсгал тэмцлийн өдөр, Ливид Чөлөөлөх, Унгарт Бүгд найрамдах улсын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Оросын хөгжмийн зохиолч Шандор Каллош, Америкийн кино найруулагч Филип Кауфман, Бразилын хөл бөмбөгч, “хөл бөмбөгийн хаан” Пеле, Тайванийн кино найруулагч, продюсер Энг Ли, Энэтхэгийн сэтгүүлч, зохиолч, Букерын шагналт Аравинд Адига, Канадын жүжигчин Райан Рэйнольдс, Их Британийн жүжигчин Эмилия Кларк зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас сөхвөл:

1928 оны энэ өдөр МАХН-ын VII Их хурал хуралджээ. 192 төлөөлөгч оролцсон энэхүү хурлаар Ардын хувьсгалыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх намын зорилтыг улам тодруулан заасан байна. Мөн намын дотоод байдал болон зөрөлдөөний асуудлыг хэлэлцэж, хэсэг бүлэг намын идэвхтнийг “баруун оппортунист” гэж буруутгаж, намаас хөөж, намын “томчууд”-ын дунд цэвэрлэгээ хийжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас сөхвөл:

1946 оны энэ өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн анхдугаар хурал эхэлжээ.

1947 оны энэ өдөр анх удаагаа гэр бүлийн хос Нобелийн шагналын эзэн болов. Тэд бол Австриас Америкт суурьшсан биохимичид болох Герти болон Карл Кори нар юм.

1955 оны энэ өдөр Өмнөд Вьетнам бүгд найрамдах улс болжээ.

1958 оны энэ өдөр Борис Пастернак уран зохиолын салбарт Нобелийн шагнал хүртэв.

1989 оны энэ өдөр Будапештэд Бүгд найрамдах Унгар улс бий болсныг зарлажээ.

2011 оны энэ өдөр Ливид Муаммар Каддафигийн дэглэмийг ялснаа зарлав.

Өнөөдөр үс засуулбал нүд бүрэлзэн улцайна гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр үхэр, тахиа жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаарай. Эл өдөр ан гөрөө хийх, хараал жатгыг буцаах, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Харин ургаа мод таслах, газрын ам нээх зэрэгт муу. Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top