Өнөөдөр /2019.10.23/ өглөө болсон хоёр тоглолтоор NBA-гийн 74 дэх улирал эхэллээ.
Өнгөрсөн улирлын аварга “Торонто” талбай дээрээ “Шинэ Орлеан”-ыг буулган авахад Паскаль Сиакам 34 оноо авсан. Сиакам 1992 оноос хойш улирлын эхний тоглолтдоо 34 оноо, самбараас 18 бөмбөг авч, таван оновчтой дамжуулалт өгсөн анхны тоглогч болжээ. 1992 онд домогт Чарльз Баркли ийм амжилт үзүүлж байжээ.
Дараагийн тойрогт “Торонто” “Бостон Селтикс”-тэй, “Шинэ Орлеан” “Даллас Маверикс”-тай таарчээ.
“Торонто” – “Шинэ Орлеан” 130:122 OT (27:30, 29:31, 32:25, 29:31, 13:5)
“Scotiabank Arena”
“Торонто”
Ванвлит (34 + 7 дамжуулалт), Сиакам (34 + 18 самбар), Лаури (22 + 6 дам), Ануноби (11 + 7 самбар), Марк Газоль (6) – Ибака (13), Пауэлл (5 + 8 самбар), Дэвис (5).
“Шинэ Орлеан”
Ингрэм (22), Редик (16), Холидэй (13 + 6 дам), Болл (8), Фэйворс (6 + 7 самбар) – Харт (15 + 10 самбар), Мелли (14), Жексон (9), Окафор (8), Мур (5), Александер-Уокер (3), Уильямс (3).
Лигээс Лос-Анжелесийн хоёр багийг нээлтэд тааруулсан нь үзэгчдийг татах бас нэгэн арга хэмжээ байлаа. Кавай Ленард 30 оноо авч, шинэ багтаа тус болсон.
“Клипперс” – “Лейкерс” 112:102 (22:25, 40:29, 23:31, 27:17)
“Staples Center”
“Клипперс”
Ленард (30), Шэмет (8), Зубац (8), Паттерсон (4), Беверли (2 + 10 самбар + 6 дам) –Уильямс (21 + 7 дам), Харрелл (17 + 7 самбар), Грин (12), Харклесс (10).
“Лейкерс”
Грин (28 + 7 самбар), Дэвис (25 + 10 самбар), Жеймс (18 + 9 самбар + 8 дам), Брэдли (8), Макги (4) –Дэниелс (6), Дадли (6), Кук (4), Ховард (3), Колдуэлл-Поуп (0).
Дараагийн тойрогт “Клипперс” “Голден Стэйт Уорриорз”-той, “Лейкерс” “Юта Жаз”-тай тоглоно.
Сэтгэгдэл ( 0 )