ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 25

Өнөөдөр 2019.10.25. Энэ оны 298 дахь өдөр. Он дуусахад 67 өдөр үлдээд байна.

Монгол эх оронд маань нар 07 цаг 25 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 6 градус, багавтар үүлтэй.

Өнөөдөр дэлхийн улс орнуудаас Румынд Зэвсэгт хүчний өдөр бол Литвад Үндсэн хуулийн, ОХУ-д Гаалийн ажилтны, Словенид Тусгаар байдлын өдөр, Гренадад Талархлын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Украины анхны Ерөнхий сайд Витольд Фокин, Английн рок хөгжимчин Жон Андерсон, Унгарын дуучин Кати Ковач, Америкийн «Red Hot Chili Peppers» хамтлагийн бөмбөрчин Чад Смит, Америкийн дуучин Кэти Перри, Оросын дуучин Владислав Топалов зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас сөхвөл:

1985 оны энэ өдөр БНМАУ, Буркина Пасо улстай дипломат харилцаа тогтоожээ.

2013 оны энэ өдөр Канад улсын Амбан захирагч Дэвид Жонстон Монгол Улсад айлчлав.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас сөхвөл:

1955 оны энэ өдөр Америкийн «Tappan Company» богино долгионы зуухыг анх удаа танилцуулжээ.

1976 оны энэ өдөр Лондонд Хааны үндэсний театр байгуулагдав.

1990 оны энэ өдөр Горно-Алтайскийн автономит муж бүгд найрамдах улс болжээ.

Өнөөдөр үс засуулбал өлзийтэй сайн гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр гахай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаарай. Эл өдөр хууль, цааз батлах, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдаж авах, хануур төөнүүр хийлгэхэд сайн. Харин уул овоо тахих, эрдэнийг гадагш гаргахад таагүй. Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top