ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 28

Өнөөдөр 2019.10.28-ны өдөр. Энэ оны 301 дэх өдөр. Он дуусахад 64 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 30 минутад мандлаа. Улаанбаатар хотод өнөөдөр 5 градус дулаан, багавтар үүлтэй байна.

Өнөөдөр Чех болон Словак улсад Австри-Унгарын эзэнт гүрнээс тусгаар тогтносон өдөр тохиож байгаа бол Украин улсад Нацистын Германы дарлалаас чөлөөлсөн өдөр тохиож байна.

Энэ өдөр Аргентин улсын 32 дахь Ерөнхийлөгч Артуро Фрондизи, Нобелийн шагналт нэрт биохимич Ричард Синге, Бразилын нэрт хөлбөмбөгч Гарринча, Майкрософт компанийг үндэслэгч, тэрбумтан Билл Гейтс, Ираны зургаа дахь Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад, Дүрс бичлэгийн цахим хуудас YouTube-г үндэслэгч Жавед Карим, Чехийн хөлбөмбөгч Милан Барош нарын алдартнууд мэндэлжээ.

Энэ өдөр  дэлхийн түүхэнд тохиосон онцлох үйл явдлыг сөхвөл:

1420 оны энэ өдөр Хятадын уран барилгын алдарт дурсгал Мин гүрэн “Хаалттай хот”-ыг барьж дуусгажээ.

1492 оны энэ өдөр Нэрт аялагч Христофер Колумб “Шинэ Ертөнц”-ийг нээх анхны аяллынхаа явцад Кубын нутаг дэвсгэрт газардсан европын анхны хүн болов.

1636 оны энэ өдөр Дэлхийн нэр хүнд бүхий их сургууль болох Харвардын их сургууль байгуулагджээ.

1726 оны энэ өдөр Ирландын нэрт зохиолч Жонатан Свифтийн “Гулливерын аялал” ном хэвлэгдэв.

2007 оны энэ өдөр Аргентины Ерөнхийлөгчөөр Кристина Фернандез ди Киршнер сонгогдож, тус улсын түүхэнд Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны эмэгтэй болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top