Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах ажил энэ оны хоёрдугаар сараас хойш өнөөг хүртэл үргэлжилж буй. Уг ажлыг энэ сарын 1-н гэхэд дуусгах ёстой байсан ч 15-ныг хүртэл хойшлуулаад байгаа ажээ. Энэ жилийн хувьд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигчдээс 9.4 тэрбум төгрөг хуримтлуулж, нийслэлийн замын санд оруулах төлөвлөгөөг гаргасан аж. Ямартай ч одоогийн байдлаар 8.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байгаа ажээ. Энэ нь зам засвар, шинэчлэлт хийхэд шаардлагатай хөрөнгө 1.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг юм байна. Татвар хураах ажил одоо 93 хувьтай үргэлжилж байгаа. Тээврийн хэрэгсэл эзэмшигчдээс авдаг татварын хэмжээ энэ онд 25-50 хувиар нэмэгдсэн. Мөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид агаарын бохирдлын татвар нэмж өгч байгаа юм.
Эх сурвалж: Улс төрийн тойм
Сэтгэгдэл ( 0 )