Рио Тинто: Уул уурхайн үйлдвэрлэл шинэ шатанд гарах ёстой

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 29

Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал Жеан Себастьян Жак уул уурхай зөвхөн олборлолт, ашиг орлогодоо анхаардаг үе дуусаж, байгаль орчин, хүрээлэн буй орчноо нөхөн сэргээх ногоон уул уурхайн шинэ эрин үе ирсэн гэж мэдээллээ. Ирэх 40 жилийн хугацаанд байгаль орчинд ээлтэй байдлаар олборлолт хийж буй компанийн нэр хүнд өснө гэж үзэж байгаа аж. Ногоон уул уурхайг цогцлооход технологийн дэвшил, хиймэл оюун ухааны нөлөө ч их байх магадлалтай байна.

“Миний бодоход энэ үйл явц амаргүй байх болно. Бид илүү зохицуулалт, нягт ажиллах ёстой. Цаг уурын өөрчлөлттэй тэмцэхийн тулд бид үнэ цэнтэй бүтээлч үйлдвэрлэл бий болгох хэрэгтэй. Энэ бол цорын ганц зам” гэж Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал Жеан Себастьян Жак ярьжээ.

Рио Тинто компани АНУ-ын Калифорни мужид орших литийн уурхайд хаягдал чулуулгийг буталж литийн карбонатад ашиглах шинэ технологи нэвтрүүлээд байна. Мөн түүнчлэн Австралийн “Вину” уурхайд машинистгүй зүтгүүр нэвтрүүлж туршилтын тээвэр үйлдээд байгаа билээ. Цаашид хүрээлэн буй орчны эко системийг хамгаалах, нөхөн сэргээлтэд зарцуулах хөрөнгөө нэмэгдүүлнэ гэж Рио Тинто компаниас мэдэгджээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top