ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2019 оны 11 сарын 04

Өнөөдөр 2019.11.04. Энэ оны 308 дахь өдөр. Он дуусахад 57 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 41 минутад мандлаа.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 4 хэм дулаан, шөнөдөө 2 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын шинжлэх ухаан, энх тайвны баярын өдөр бол Италид Үндэсний нэгдлийн өдөр, Украинд Төмөр замчдын баяр, Тонгад Үндсэн хуулийн өдөр, Панамд Төрийн далбааны өдөр, Египетэд Хайрын баяр, Иранд Оюутны баярын өдөр тохиож байна.

Энэ өдөр Их Британийн жүжигчин Жастин Уоддэлл, Португалын хөлбөмбөгч Луиш Фигу, Америкийн Оскарын шагналт жүжигчин Мэттью МакКонахи, Японы холимог тулаанч Кэнжи Осава, Өмнөд Солонгосын “BigBang” хамтлагийн гишүүн T.O.P, Малигийн Ерөнхийлөгч асан Амаду Тумани Туре́ нарын алдартнууд төржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1493 оны энэ өдөр Христофор Колумб Гваделуп арлыг нээжээ.

1879 оны энэ өдөр Жейдс Ритти анхны кассны машины зохиогчийн эрхийг авчээ.

1890 оны энэ өдөр Лондонд дэлхийн анхны метро нээгдсэн байна.

1921 оны энэ өдөр Токиод Японы Ерөнхий сайд Такаши Харагийн амь насанд халджээ.

1922 оны энэ өдөр Египетэд Тутанхамон фараоны бунхныг оллоо.

1946 оны энэ өдөр ЮНЕСКО байгуулагджээ.

1980 оны энэ өдөр Японы алдартай бейсболч О Садахарү зодог тайлжээ.

2008 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгчийн соонгуульд Барак Хусейн Обама ялалт байгуулжээ.

2017 оны энэ өдөр Саудын Арабд авлигын хэргээр 11 ханхүүг баривчилсан байна.

Энэ өдөр үс засуулахад сайн, нас уртасна.

Нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой. Хол газар одогсод баруун зүгт мөрөө гаргаарай.

Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top