Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санаачлан “Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, анхаарах зарим асуудлууд” сэдэвт Ерөнхий хяналтын сонсголыг өнөөдөр (2019.11.04) зохион байгуулж байна. Сайжруулсан түлшнээс дээж авч, ОХУ, БНХАУ, БНСУ руу явуулсан лабораторийн хариуны талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуунаас мэдээлэл авлаа. ОХУ-ын Москва хотын Элчин сайдын яамаар дамжуулан Санкт-Петербург хотод байрлалтай "Бюро Веритась Русь" ХК-ийн "Регион Север Запад" лаборатори, БНХАУ-ын Нүүрс судлалын хүрээлэнгийн лаборатори, БНСУ-ын Сөүл хотын Элчин сайдын яамаар дамжуулан "SGS Korea" лабораториудад сайжруулсан түлшийг шинжлүүлсэн байна.
Энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Сайжруулсан шахмал түлшнээс элемент болон техникийн шинжилгээ, химийн найрлага, хаягдал утааны найрлага, чөлөөт хөөлт зэрэг үзүүлэлтүүдийг Геологийн төв лаборатори, Ашигт малтмалын ерөнхий газрын Уул уурхай газрын тосны төв лаборатори, Хими, химийн төв хүрээлэн, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон БНХАУ, БНСУ, ОХУ руу илгээж шинжлүүлсэн. Дээрх лабораториудын шинжилгээний дүнгээр одоо манайд үйлдвэрлэж, хэрэглэж байгаа шахмал түлшийг 5679:2019 стандартын техникийн шаардлага хангасан байна гэж гарсан” гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
unenuu