Тажикистаны хилийн застав руу халдлага үйлджээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 06

Мягмар гарагаас лхагва гараг руу шилжих шөнө зэвсэглэсэн гэмт этгээдүүд Тажикистан, Узбекистаны хилийн застав руу халдлага үйлджээ.

Тажикистаны Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны хилийн цэргийн газраас өгсөн мэдээллээр, багтай 20 гэмт этгээд Душанбе хотоос баруун зүгт 60 км-т байрладаг Султанабад ангийн Ишкобод №4 застав руу дайрчээ.

Халдлагын үеэр гэмт этгээдүүд таван автомат буу олзолж авчээ. Хүчний байгууллагуудын явуулсан ажиллагааны үеэр зэвсэглэсэн гэмт бүлэглэлийн 15 гишүүнийг устгаж, тавыг нь баривчилжээ.

Буудалцааны үеэр нэг цэрэг, нэг цагдаа амиа алдсан байна.

Шуурхай мөрдөн шалгах хэсэг байгуулагдсан бөгөөд хэргийг шалгаж байна.

Тажикистан Узбекистантай залгаа хил 1.33 мянган км үргэлжилдэг бөгөөд 20 хувь нь ЗХУ задарснаас хойш тэмдэглэгээгүй үлджээ. 2018 оны гуравдугаар сард тус хоёр улсын төрийн тэргүүн нар хилийн зурвасын тухай гэрээнд гарын үсэг зурж байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top