Цөмийн гамшиг тохиоход II Элизабет хөвөгч байгууламжид хорогодох ёстой байжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 08

Британийн Хатан хаан II Элизабет 1962 оны Карибын тэнгисийн хямралын үед Их Британид цөмийн цохилт өгч, гамшиг болсон тохиолдолд Шотландын зүүн хойд бүс нутаг дахь тэнгисийн булан орчим түр хорогдох хөвөгч байгууламжид хорогдох ёстой байжээ. Ямар ч үнээр хатан хааныг хамгаалах арга хэмжээг “PYTHON system” хэмээх төлөвлөгөөнд тусгасан байсан тухай Daily Express сонин нийтэд ил болгосон нууц баримт бичгийг иш татан мэдээлжээ.

Энэ зорилгоор хатан хааны “Британи” дарвуулт онгоц ашиглах хувилбарыг мөн тусгасан байжээ. Онц байдлын үеэр үндсэн чиг үүргийн яамдын тэргүүнүүдийг түр хорогдох нууц байруудад тараан байрлуулж, хожим нь шинэ засгийн газар бүрдүүлэхээр төлөвлөж байсан байна. Харин ерөнхий сайдыг томилох эрх бүхий цорын ганц субъектийн хувьд хатан хаан бусад сайд нараас тусдаа хорогдох учиртай байв.

Хатан хаан II Элизабет зөвлөлтийн радарын дохионоос халхлах боломжтой өндөр уулс дундах Шотландын зүүн хойд эрэг дагуух далайн булан тохойд хорогдох ёстой байжээ.

Анхандаа танхимын сайд нар Английн баруун урд нутагт оршдог Бат /Bath/ хотын орчимд байгуулсан “Turnstile” нууц нэртэй бункерээс засгийн газрын үйл ажиллагааг зохицуулах ёстой байсан ч оросууд энэ газрыг илрүүлэхээс болгоомжилж, төлөвлөгөөг өөрчилж, нууц байруудад тараан байрлуулахаар төлөвлөж байжээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kkkk(66.181.182.37) 2019 оны 11 сарын 08

Tendee alyylah bsan gej bna\n

0  |  0
Мал сэтгүүлч(103.229.123.190) 2019 оны 11 сарын 08

ХОРОГОДОХ хаха

0  |  0
хоргодох (202.9.43.128) 2019 оны 11 сарын 08

хоргодох гэж зөв бичээч, мал аа

0  |  0
Top