Их Британийн хатан хааны ач охины хурим цуцлагджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 17

Их Британийн хатан хаан Элизабетын ач охин, 31 настай Беатрис гүнжийн төлөвлөгөөг цар тахал өөрчилжээ. Беатрис Италийн бизнесмен, 37 настай Эдоардо Мапелли-Моццитой хуримаа хийх гэж байсан билээ.

Их Британийн хатан хааны гэр бүл Элизабетын хоёрдугаар хүү Эндрю гүнгийн охины хуримыг сүрлэг хийхээр төлөвлөж байсан ч удаа дараа саад учирч байгаа юм. Эхлээд хурим Эндрю гүн ялтан Жеффри Эпштейнтэй холбоотой гэх асуудлаас болж цуцлагдсан бол дараа нь Харри, Меган нар хатан хааны гэр бүлийн эрх, үүргээс татгалзсан асуудалд дарагдан хурим хэд хэдэн удаа хойшлогджээ.

Хамгийн сүүлд Беатрис, Эдоардо нарын хуримыг тавдугаар сарын 29-нд хийхээр төлөвлөсөн бол “COVID-19” цар тахлын тархалтын улмаас дахин цуцлагдсан байна.

Их Британид одоо тусгаарлалтын хатуу дэглэмийн улмаас хуримын ёслолыг ердөө таван хүний оролцоотойгоор л хийж болох аж.

Хатан хааны ач охины сүйт залуу Эдоардо нь Италийн сурвалжит гэр бүлээс гаралтай юм. Тэдний хурим 2020 онд болох хатан хааны гэр бүлийн цорын ганц хурим байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.168.131) 2020 оны 04 сарын 20

Sainhan amitan yuma

0  |  0
Top