Британичууд дайны үеийн дууг тагтан дээрээ гарч дуулжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 09

Их Британийн хатан хаан II Элизабет Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд нацизмын эсрэг эр зориг гаргаж тулалдсан британичууд, Нэгдсэн Вант Улсын холбоотнуудад талархал илэрхийлэн мэндчилгээ дэвшүүлжээ.

Дайныг туулсан үеийнхэн дайны талбараас ирээгүй ойр дотнын хүмүүс, анд нөхдийнхөө гэгээн дурсгалыг хүндэтгэх шилдэг арга зам нь ийм зүйл дахин давтуулахгүй байх явдал гэдгийг мэддэг байсан гэж хатан хаан дурдаад нэгэн цагт эвлэршгүй дайснууд байсан улс орнууд өнөөдөр бид бүгдийн энх тайван, эрүүл энх, сайн сайхны төлөө гар гараа барилцан зүтгэж буй анд нөхөр болсноор дайнд амь үрэгдэгсдэд үзүүлж буй агуу их хүндэтгэл юм.

“Өнөөдөр энэ онцгой өдрийг хүсэж, төлөвлөсөн шигээ тэмдэглэх боломжгүй болсон нь бэрх санагдаж болно. Үүний оронд бид амь үрэгдэгсдийг гэртээ, тагтан дээрээ санан дурсаж байна. Гэсэн ч манай хотуудын хоосорсон гудамжийг бидний бие биенийгээ хайрлах сэтгэл, халамж дүүргэж байна. Өнөөдөр эх орноо хараад, хүмүүсийн бие биенийгээ дэмжиж, бүхнийг хийхэд бэлэн буйг хараад Дэлхийн хоёрдугаар дайны үед эрэлхэгээр тулалдаж явсан цэрэг, далайчин, нисгэгчдийн бахархлыг төрүүлэх тэр ард түмэн хэвээр буйг бахархалтайгаар хэлэхэд таатай байна” гэж хатан хаан II Элизабет онцолжээ.

Ялалтын баярыг тохиолдуулан хатан хааны гэр бүлийнхэн ахмад дайчдад цахим хэлбэрээр баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна. Хатан хаан ард түмэндээ хандан мэдчилгээ дэвшүүлсний дараа британичууд гэрийнхээ үүд, тагтан дээрээ гарч дайны үеийн “We'll meet again /Бид дахин уулзана/” дууг дуулжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zocnin(68.145.61.75) 2020 оны 05 сарын 09

ene odriig delhii niit negdmel sanaatai temdegledeg boljee

0  |  0
Top