ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2019 оны 11 сарын 11

Өнөөдөр 2019.11.11. Энэ оны 315 дахь өдөр. Он дуусахад 50 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 51 минутад мандлаа.

Улаанбаатар хотод цас орно. Өдөртөө 3 хэм хүйтэн, шөнөдөө 10 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын худалдан авалт хийх өдөр, Олон улсын өнчин хүүхдүүдэд туслах өдөр бол Анголд Тусгаар тогтнолын баяр, Их Британид Дэлхийн нэгдүгээр дайн дууссан өдөр, Хятадад Ганц бие хүмүүсийн өдөр,  Польшид тусгаар тогтнолын өдөр, АНУ-д Ахмад дайчдын өдөр тохиож байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин Леонардо ДиКаприо, Деми Мур, Германы хөлбөмбөгч  Филипп Лам, Никарагуагийн Ерөнхийлөгч асан Даниэль Ортега, Японы дуучин Рэйна Танака нарын алдартнууд төржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1480 оны энэ өдөр Угра гол дээр болсон тулаанаар Орос улс Алтан Ордны улсын мэдлээс гарчээ.

1842 оны энэ өдөр Чехийн Пльзенд алдарт “Пильзнер” шар айраг анх удаа худалдаанд гарсан байна.

1843 оны энэ өдөр Данид Ханс Кристиан Андерсений “Нугасны муухай дэгдээхэй” үлгэр анх хэвлэгджээ.

1889 оны энэ өдөр Вашингтон АНУ-ын 42 дахь муж болжээ.

1936 оны энэ өдөр Английн телевиз дэлхийд анх удаа цаг агаарын мэдээ дамжуулсан байна.

1937 оны энэ өдөр Японы цэрэг Хятадын Шанхай хотыг эзлэн авчээ.

1975 оны энэ өдөр Ангол улс Португалийн эрхшээлээс гарснаа зарлажээ.

Энэ өдөр үс засуулахад сайн, эд олох, төгс жаргалан болох сайн.

Өдрийн сайн цаг: морь (11:40-13:40), бич (15:40-17:40), тахиа (17:40-19:40), хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40), туулай (05:40-07:40).

-Үс засуулбал эд олох, төгс жаргалан болох сайн. Гэвч морь, луу жилтнээ цээрлэвэл зохилтой. Луу, бич, хулгана, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь жилтнээ сөрөг муу. Хувраг тойн болох, мал худалдах, эрхшээх үйл, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, бэрийн үйл, хурим хийх, сан тавих, хот байгуулах, шинэ барилгыг ашиглалтад оруулах, худалдаа хийх, тустай үйлийг бүтээх, андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, эхэлж ном сонсох, хол замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, өмнө зүгт явах, үр тарихад муу.

Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.

Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top