ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2019 оны 11 сарын 13

Өнөөдөр 2019.11.13. Энэ оны 317 дахь өдөр. Он дуусахад 48 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 54 минутад мандлаа.

Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө 12 хэм, шөнөдөө 20 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын харааны бэрхшээлтэй хүмүүсийн өдөр, Зайдасны мэндэлсэн өдөр, Түлхүүр, задгай мөнгө цуглуулах өдөр бол Македонид Үндэсний мод тарих өдөр, ОХУ-д төрийн нууцыг хамгаалах албаны өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн сагсан бөмбөгч Рон Артест, Японы дуучин Такүя Кимүра, Шотландын жүжигчин Жерард Батлер, Оскарын шагналт америк жүжигчин Вупи Голдберг, Америкийн эрдэмтэн Кристоф Кох нарын алдартнууд төржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1805 оны энэ өдөр Австрийн Вена хотын Иоганн Ланер анхны зайдсыг хийсэн байна.

1872 оны энэ өдөр  Лев Толстойн зохиосон “Цагаан толгой” хэвлэлтээс гаржээ.

1904 оны энэ өдөр Японд анх удаа “Коммунист намын тунхаг” хэвлэгджээ.

1909 оны энэ өдөр АНУ-ын Черри нүүрсний уурхайд дэлбэрэлт гарч, 250 ууйрхайчин амиа алдсан байна.

1940 оны энэ өдөр “Willis Motor Co” компани анхны жийп машины туршилтыг хийжээ.

1947 оны энэ өдөр ЗХУ-д алдарт АК-47 автомат буу “мэндэлсэн” байна.

1992 оны энэ өдөр  Америкийн боксчин Риддик Боуи Эвандер Холифилдийг оноогоор ялж, хүнд жингийн дэлхийн аварга боллоо.

2015 оны энэ өдөр Парист алан хядах ажиллагаа болж, 120 хүн амиа алджээ.

Энэ өдөр үс засуулахад муу, өвчин ирнэ.  

Өдрийн сайн цаг: нохой (19:40-21:40), хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40), могой (09:40-11:40), хонь (13:40-15:40). Нохой, бар, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, могой, морь жилтнээ сөрөг муу. Анд нөхөр бололцох, эд бараа худалдах, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, хот тосгоны суурь тавих, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, мал адгуус муулах үйлд сайн. Цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, ном эхлэн заалгах, худаг малтах, хатуу үйл ажил хийх, лам болох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, замд гарах, равнайлах, хэрүүл тэмцэл, зарга хийхэд муу.

Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.

Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top