Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/-ийн мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулдаг оны шилдгүүдийг шалгаруулах “Ган үзэг 2019” наадмын шалгаруулалт эхлээд байна. “Ган үзэг 2019” ёслолын арга хэмжээ арванхоёрдугаар сарын 7-ны 18:00 цагаас "Крокус эвент холл"-д болно.
“Ган үзэг-2019” наадамд “Шилдэг сэтгүүлч”, "Шилдэг редактор”, “Орон нутгийн шилдгүүд”, "Шилдэг бүтээл”, "Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн номинаци тус бүрээр шилдгийг шалгаруулах ба шагналын сан 100 сая төгрөг байх юм.
Уралдааныг мэргэжлийн экспертүүд болон мэргэжлийн холбоод, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Удирдах зөвлөлийн санал дүгнэлтээр шалгаруулна.
“ГАН ҮЗЭГ 2019” НААДМЫН УДИРДАМЖ
Шилдэг номинацид нэр дэвшүүлэх бүтээл, сэтгүүлч, уран бүтээлч, байгууллагад тавих шаардлага, шалгаруулах журам, шагналын сан, шалгаруулалтын хугацаа зэргийг дараах удирдамжаас авч болох юм байна.
ЗОРИЛГО: Мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх
ШАЛГАРУУЛАХ НОМИНАЦИ: “Шилдэг сэтгүүлч”, "Шилдэг редактор”, “Орон нутгийн шилдгүүд”, "Шилдэг бүтээл”, "Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн номинаци тус бүрээр шилдгийг шалгаруулна.
ШАГНАЛЫН САН: 100.000.000 /нэг зуун сая/ төгрөг
1. ШИЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА
Шилдгээр шалгарсан байгууллага тус бүрт 5.000.000 /таван сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.
2. ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ
Шилдгээр шалгарсан сэтгүүлч тус бүрт 3.000.000 /гурван сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.
3. ШИЛДЭГ БҮТЭЭЛ
Шалгарсан бүтээл тус бүрт 3.000.000 /гурван сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.
4. ОРОН НУТГИЙН ШИЛДГҮҮД
Шилдгээр шалгарсан орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага тус бүрт 3.000.000 /гурван сая/, шилдэг сэтгүүлчид 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.
5. ШИЛДЭГ РЕДАКТОР
Шилдгээр шалгарсан редактор тус бүрт 3.000.000 /гурван сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.
ТАВИГДАХ ШААРДЛАГА
-Нэр дэвшиж буй сэтгүүлч, бүтээл, хэвлэл мэдээллийн байгууллагын ажлын үзүүлэлт нь тухайн оных байна.
-Нэр дэвшүүлэхдээ тухайн редакци, байгууллагын хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн хуралдааны тэмдэглэлийг хавсарган ирүүлнэ.
-Нэр дэвшсэн сэтгүүлчдийн иргэний үнэмлэхний хуулбар, тус салбарт ажилласан түүхийг заавал хавсаргасан байна.
-Нэр дэвшүүлж буй үндэслэлд тухайн сэтгүүлч, ажилтан, бүтээл, байгууллагын ажлын шинэлэг байдал, сэтгүүлзүйн мэргэжлийн түвшин, МСНЭ-ийн гишүүнчлэл, татвар төлөлтийн байдлыг заавал тодруулан дурдсан байна.
-Нэг бүтээлийг нэг номинацид нэр дэвшүүлнэ.
-Нэр дэвшсэн бүтээл, сэтгүүлч, ажилтан, байгууллагын шалгаруулалтыг дараах хэлбэрээр шалгаруулна.
НЭР ДЭВШИГЧДИЙН БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ
Сүхбаатар дүүрэг. 11-р хороо. 7-р хороолол. Ногоон нуурын 101. Pro ONE оффис төв. 402 тоот. Утас: 11-330948, 70000948, 99736725
И-Мэйл: mseonline@yahoo.com
НЭР ДЭВШҮҮЛЭХ ХУГАЦАА
2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 сарын 22-ны 18:00 цаг хүртэл хүлээн авна.
Шилдгүүдийг “Ган үзэг-2019” Сэтгүүл зүйн салбарын оны тэргүүн наадам дээр зарлаж, шагналыг гардуулна.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН
АЖЛЫН АЛБА
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 22 995 41 4913