ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 15

Өнөөдөр 2019.11.15. Энэ оны 319 дэх өдөр. Он дуусахад 46 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 57 минутад мандлаа.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -4 хэм, шөнөдөө -16 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Бразилд Бүгд найрамдах улсыг тунхагласан өдрийг тэмдэглэж байгаа бол Палестинд Тусгаар тогтнолын өдөр, Казахстанд Үндэсний валютын өдөр буюу санхүүчдийн баярыг тэмдэглэж байна.

Энэ өдөр Шведийн дуучин, “ABBA” хамтлагийн дуучин Анни-Фрид Лингстад, Польшийн Ерөнхийлөгч асан Александр Квасьневский, Францын кино найруулагч Франсуа Озон, тус улсын жүжигчин Виржини Ледуайен, Нидерландын хөл бөмбөгч Жон Хейтинга, Америкийн жүжигчин, модель Шейлин Вудли зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1927 оны энэ өдөр С.Дэндэвийг Цэргийн явдлын яамны сайдаар томилжээ.

1934 оны энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд П.Гэндэн Москва хотод И.В.Сталинтай уулзав.

1952 оны энэ өдөр “БНМАУ, БНХАУ-ын эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны гэрээ”-г баталжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1960 оны энэ өдөр “Жорж Вашингтон” төрлийн анхны атомын шумбагч онгоц далайд гарчээ.

1982 оны энэ өдөр Л.И.Брежневийг оршуулах ёслол Улаан талбайд болов.

1996 оны энэ өдөр Майкл Жексон Дебби Роутай гэрлэжээ.

Энэ өдөр үс засуулахад таагүй, эд малын гарлагатай. Хонь, бич, тахиа, могой, морь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд элдэв үйлд хянамгай хандаарай. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай юм. Өнөөдөр бурхан шашны үйл хийх, хувцас эсгэх, оёход сайн. Хол газар явах бол зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Таны өнөөдрийн ажил үйлст амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top