ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 19

Өнөөдөр 2019.11.19. Энэ оны 323 дахь өдөр. Он дуусахад 42 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 03 минутад мандлаа.

Улаанбаатар хотод ялимгүй цастай. Өдөртөө -8 хэм, шөнөдөө -22 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын Эрчүүдийн өдөр. Мөн Дэлхийн 00-ийн өдөр юм. ОХУ, Беларусь, Казахстанд өнөөдөр Пуужингийн болон их бууны цэргүүдийн өдөр бол Малид Чөлөөлөх өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн алдартай сэтгүүлч, «Larry King Live» ток шоуны хөтлөгч Ларри Кинг, Америкийн бизнесмен, “CNN” телевизийг үүсгэн байгуулагч Тед Тёрнер, загварын алдарт Келвин Клейн, “Алтан бөмбөрцөг”, “Эмми”-гийн шагналт жүжигчин Эллисон Женни, жүжигчин, продюсер Мэг Райан, Жоди Фостер, хоккейчин Патрик Кейн, Оросын уран гулгагч, дэлхийн аварга Евгения Медведева зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1920 оны энэ өдөр Никарагуа, Гондурас, Коста-Рикагийн хооронд гэрээ  байгуулжээ.

1947 оны энэ өдөр Францын Ерөнхий сайд Рамадье огцров.

1949 оны энэ өдөр Монакод ханхүү III Реньег өргөмжилжээ.

1969 оны энэ өдөр Ганын Засгийн газар 500 мянган цагаачийг эх орноосоо гаргав.

1985 оны энэ өдөр Михаил Сергеевич Горбачёв, Роналд Рейган нар Женевт уулзжээ.

1994 оны энэ өдөр Мозамбикт Ерөнхийлөгч Жоаким Чиссано сонгуульд ялалт байгуулав.

1998 оны энэ өдөр АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Шүүхийн хороо Ерөнхийлөгч Билл Клинтоны эсрэг импичментийн сонсголыг эхлүүлжээ.

1999 оны энэ өдөр БНХАУ анхны “Шэньжоу” сансрын хөлгөө хөөргөсөн байна.

Энэ өдөр үс засуулбал идээ ундаа элбэг олдоно. Хулгана, луу жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд элдэв үйлд хянамгай хандаарай. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой юм. Өнөөдөр ан гөрөө хийх, мал, адгуус муулах, бүжиг наадам хийх, урлан бүтээхэд сайн. Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top