ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2019 оны 11 сарын 20

Өнөөдөр 2019.11.20. Энэ оны 324 дэх өдөр. Он дуусахад 41 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 05 минутад мандлаа.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -7 хэм, шөнөдөө -17 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр НҮБ-ын Африкийн аж үйлдвэржүүлэлтийн өдөр. Мөн Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна.

Мексикт өнөөдөр Хувьсгалын ойн өдөр бол Вьетнамд Багш нарын, Украинд Хөдөө аж ахуйн ажилчдын, Аргентинд Үндэсний тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн хөгжмийн зохиолч, продюсер Жо Уолш, Оросын эстрадын дуучин Ренат Ибрагимов, Америкийн дипломатч Жон Болтон, Америкийн жүжигчин Бо Дерек, Шон Янг, Канадын жүжигчин, продюсер Лора Харрис, Япон, Америк, Оросын уран гулгагч Юко Кавагути, Оросын балетчин Сергей Полунин, Их Британийн дуучин Конни Телбот зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1910 оны энэ өдөр Мексикийн хувьсгал эхэлжээ.

1917 оны энэ өдөр Бүгд найрамдах Украин Ард улсыг зарлан тунхаглаж байв.

1962 оны энэ өдөр Карибын хямрал дуусжээ.

1979 оны энэ өдөр анх удаагаа өвчтөнд хиймэл цус сэлбэв.

1985 оны энэ өдөр “Microsoft Windows 1.0” хувилбар гарчээ.

1990 оны энэ өдөр цуврал алуурчин Андрей Чикатилог баривчилсан байна.

2008 оны энэ өдөр Шведийн парламент Лиссабоны гэрээг батлав.

Энэ өдөр үс засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно. Үхэр жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд элдэв үйлд хянамгай хандаарай. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа юм. Өнөөдөр ан гөрөө хийх, мал, адгуус муулах, хагалгаа хийлгэх, буг дарахад сайн. Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top