ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 21

Өнөөдөр 2019.11.21. Энэ оны 325 дахь өдөр. Он дуусахад 40 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 06 минутад мандлаа.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -3 хэм, шөнөдөө -15 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн телевизийн өдөр. Улс орнуудаас Украинд өнөөдөр Агаарын довтолгооны хүчний өдөр бол Бангладеш, Грект Зэвсэгт хүчний, ОХУ-д Татварын албаны ажилтны өдөр юм.

Энэ өдөр Америкийн жүжигчин, Оскарын шагналт Голди Хоун, Оросын зохиолч Ник Перумов, Их Британийн жүжигчин Николлетт Шеридан, Исландын дуучин, жүжигчин Бьорк, Оросын биатлоны тамирчин, олимпын аварга Галина Куклева зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1934 оны энэ өдөр алдарт дуучин Элла Фицжералд анхны дуугаа дуулжээ.

1937 оны энэ өдөр Д.Д.Шостаковичийн тавдугаар симфонийг анх удаагаа тоглов.

1944 оны энэ өдөр Югославын Котор хотыг Германы цэргүүдээс чөлөөлжээ.

1945 оны энэ өдөр Гватемал НҮБ-д элслээ.

1969 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон болон Японы Ерөнхий сайд Эйсаку Сато нар 1973 онд Японд Окинава арлыг шилжүүлэх, арлаас бүх цөмийн зэвсгийг зайлуулах талаар тохиролцов.

1990 оны энэ өдөр Индонезийн Бали аралд Мик Жаггер Америкийн фото модель Жерри Холлтой гэрлэжээ.

1996 оны энэ өдөр НҮБ-ын төв байранд дэлхийн телевизийн форум анх удаагаа болов.

1998 оны энэ өдөр Хятадын нисгэгчгүй сансрын пуужингийн анхны хөөргөлт болжээ.

2002 оны энэ өдөр НАТО Болгар, Латви, Литва, Румын, Словак болон Словенийг өөртөө элсэхийг урив.

2013 оны энэ өдөр Украины Киевийн төвд Евромайдан гэгдэх олон сарын эсэргүүцлийн арга хэмжээ эхэлсэн юм.

Энэ өдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ. Бар, морь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд элдэв үйлд хянамгай хандаарай. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай. Өнөөдөр буян, номын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, шинэ гэр, байр авах, хүүхэд үрчилж авахад сайн. Харин нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэлд оролцоход муу. Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
65(66.181.184.35) 2019 оны 11 сарын 21

мөнхнаран ээжээ

0  |  0
Top